Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Японы Урлагийн Их наадамд Монголчууд оролцлоо
Нийгэм

Японы Урлагийн Их наадамд Монголчууд оролцлоо

Урлаг Урлаг03/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
abb483208ff3419original5768311442014-08-04-09-33[www.urlag.mn]1552494632014-10-03-09-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Монгол, Япон Улсын хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Японы Урлагийн Их наадмын нээлтийн тоглолт энэ сарын 1-нд боллоо.
Уг их наадамд Монголын “Билгүүн ундрага” төвийн уран бүтээлчид уригдсанаас гадна Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын удирдсан “Домог” хамтлаг, уртын дуучин Р.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, уран нугараач Г.Нямгэрэл нарын 21 уран бүтээлч бөө, цамын бүжиг, монгол цуур, ардын дуу, бүжиг үзүүлжээ. Мөн концертын эхний хагаст Японы бурхны шашны лам нар уншлагаа олон хоолойгоор дуулж, цуур эгшиглүүлж, цамын бүжиг үзүүлсэн байна.

Тоглолтыг Японы Хунтайж Нарүхито, гүнж Масако, Парламентын Япон-Монголын найрамдлын бүлгийн ахлагч М.Хаяши, С.Эда, Ерөнхий сайд Ш.Абэгийн ээж Ё.Абэ, Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияма, Соёлын агентлагийн дарга, тэргүүлэгчид болон улс төр, соёл, урлаг, бизнес, олон нийтийн төлөөлөгчид, тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаас төлөөлөл иржээ.

Тоглолтын дараа Хунтайж Нарүхито, гүнж Масако  нар уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Хунтайж сонирхолтой, чадварлаг тоглолт болсонд баяр хүргээд Монголд айлчилж Морин хуурын чуулгатай хамт хийл тоглож байснаа дурссан байна. Манай уран бүтээлчид энэ сарын 17 хүртэл  Япон Улсын Яманаши, Шизүока, Фүкүока, Оита, Токүшима муж, Осака, Изүми-санноо хотуудад тоглох ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

“Оскар”-ын шагналт, Ирландын дуучин, ая зохиогч, жүжигчин Глен Хансард ослын улмаас амиа алджээ

30/07/2026

Жаред Лето “Би амьдралынхаа туршид хэзээ ч, хэнийг ч бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаагүй” гэв

30/07/2026

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.