Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг28/09/2026Сэтгэгдэл байхгүй11 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.09.28-2026.09.30/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

2026.09.28

Ямар нэг тэмцэл маргаанд оролцох хэрэггүй. Таныг сэтгэлээр унагах хангалттай олон асуудал байсан ч өөртөө итгэх итгэлийг алдаж болохгүй. Асуудал гарсан бол бүх боломжийг шалгаж үзээгүй байж бүү сандар. Ойр дотнын хүмүүстэйгээ хамтран асуудлаа шийдвэрлэж, амьдралын хэмнэлээ шинэчлэх нь ашиг тустай байх болно. Сайн найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөө. Сайхан харилцаа нь ихэнх хүмүүст тайван амгалан байдлыг авчрах бөгөөд завгүй байсан ч хайртай хүндээ цаг гарга.

2026.09.29

Энэ өдөр найз нөхдийн тань дэмжлэг, зоригжуулалт маш сайн байна. Сонирхолтой үйл ажиллагаанд оролц. Амьдрал сонирхолтой санагдах ба та жирийн үед татгалздаг байсан урилгыг дуртайяа хүлээн авах болно. Таны амьдралын байр суурь шургуу зан чанараас ихээхэн хамаарна. Ижилхэн сонирхолтой хүмүүстэй ярилцаж өөрийн эерэг мэдрэмжээ мэдэр. Амьдралынхаа хамгийн чухал хүнд зориулж их цаг гаргавал хайр дурлал тань гэрэлтэх төлөвтэй байна.

2026.09.30

Онцгой нэгэн асуудлаар өөрийн зөн билгээ анхаарах нь бас нэгэн боломж гаргаж байна. Зөв мэдрэмж төрүүлсэн сэтгэгдлээ дагаж зорилгодоо хүрэхийн төлөө тодорхой алхам хий. Таныг үр ашиггүй зарлага гаргахад хүргэх эрсдэлтэй үе тул санхүүгийн хувьд арвич хямгач бай. Сэтгэл чинь хөдөлж, хөөрсөн үедээ та арвилан хэмнэлт гэдгийг мартдаг байж магадгүй. Мөнгөө чухал зүйлдээ л зориул. Хэрвээ өөртэйгөө хамаатай асуудлаар чухал шийдвэр гаргах бол яаран бүү хөдөл.

ҮХЭР

2026.09.28

Өөрийн авьяас чадварыг нээх тааламжтай цаг үе. Өнөөдөр та хүсвэл санасан үр дүнгээ гаргаж чадна. Шинэхэн төлөвлөгөөнд саад учрах боловч тэвчээртэй бай. Үүнийг хийснээр таны онцгой хүсэл зорилго өөдрөг байх болно. Цагийг үнэнч найзуудтайгаа өнгөрөө. Сэтгэл санаагаар унах магадлалтай байна. Иймээс цагийг аль болох хөгжилтэй өнгөрүүлэх арга ол.

2026.09.29

Өөрийн санаа бодлыг бусдад илэрхийлэхээс бүү татгалз. Бусадтай харилцахад бага зэрэг хэцүү байна. Харилцаандаа илүү анхаарч эрчимжүүл. Өөрийгөө ажилдаа бүрэн зориулж чадвал их зүйлд хүрэх боломжтой байна. Ажлыг цаг тухайд нь хийснээр та өдрийн төгсгөл гэхэд өөрийнхөө гаргасан ахиц дэвшилдээ маш их сэтгэл хангалуун байх болно. Хэтэрхий их хичээх ч зарим хүмүүс үүнийг буруугаар ашиглаж байгааг та анзаарах хэрэгтэй.

2026.09.30

Бүхэл өдрийн турш хөгжилтэй байх болно. Ямарваа нэгэн санаа зовсон түгшүүртэй байдал болон айдас ирэх боловч үүнд санаа зовох хэрэггүй. Таны эргэн тойронд маш олон дэмжлэг байна. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол найз болон гэр бүлийнхэн рүүгээ холбоо барьж тэдэнтэй асуудлаа хуваалцахад жаахан ч гэсэн сэтгэл хөнгөрнө.

ИХЭР

2026.09.28

Төлөвлөж байсан зүйлдээ өөрийн бодож байснаас ч илүү хүч чармайлт, цаг заваа зориулах хэрэгтэй бололтой. Өөрийн боломжид шүүмжлэлтэй ханд. Цалин орлого нэмэгдэх бөгөөд бага багаар өр төлбөрөө төл. Гэхдээ цаасан дээр таны цалин өндөр байх боловч хэрэгцээт орлого тийм ч их байхгүй бололтой. Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зоригтой алхам хий. Бусад хүмүүсийн юу хэлэхийг сонсох хэрэггүй.

2026.09.29

Их хэмжээний эерэг уур амьсгал зонхилох тул өөртөө итгэлтэй байдал дээшилнэ. Энэ бүхнийг үр бүтээлтэй ашигла. Хүссэн зүйлээ хийх боломжийг ашигла. Ихэнх цагаа үр ашигтай зарцуулах шаардлага нэмэгдэнэ. Гэхдээ өнгөрсөн цаг үеэ дурсах нь танд таатай мэдрэмж төрүүлэх болно.

2026.09.30

Өнөөдөр од эрхсийн нөлөө сайнгүй байна. Өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс дахин гарч ирэх болно. Та шударга байж чадах юм бол асуудлыг хэрхэн зохицуулж байгаагаа хараад өөрөө ч гайхах болно. Мөнгө болон хайр дурлалын асуудал тийм ч саадгүй явахгүй. Хувийн хэцүү төлөвлөгөө хурдан биелэхгүй ч та шантрахгүй бололтой. Аливаа асуудалд шууд арга хэмжээ авахдаа бэлэн бай. Хичээл зүтгэл үгүй бол ашиг орлого сайнгүй байх үе.

МЭЛХИЙ

2026.09.28

Шинээр эрч хүч олж авах, мэдлэгийн хүрээгээ тэлэх зэрэгт тааламжтай. Хувийн харилцаа ямар нэг байдлаар туйлшралд хүрэх магадлалтай. Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулах эсвэл өөртөө хэт дурлаваас амжилт танаас нүүр буруулна гэдгийг санаарай. Хуучин янаг амрагийн асуудал одоогийн амьдралд чинь нөлөөлж ч магадгүй. Та өөрийгөө зөв удирдахын тулд сэтгэл санааны байдал чухал бөгөөд хэрэгтэй үед нь буруугаа хүлээхэд тохиромжтой цаг үе.

2026.09.29

Зөв үлгэр дуурайллаас аз жаргалтай амьдралын эхлэл тавигдана. Биеийн эрч хүч сулхан байгааг та мэдэрнэ. Богино хугацаанд дуусгах ажил хэргүүдээ эхэлж хий. Өнөөдөр танд дуусгаж амжихгүй их ажлууд бие сэтгэлийн хувьд нэлээд ачаалал болно. Гэр бүлийн хүрээнд болох чухал үйл явдалд зориулж их чармайлт гаргах нь төсвөөс илүү гарах бололтой байна. Хосууд хоорондын харьцаанд хямрал үүсгэх асуудлаас сэргийл.

2026.09.30

Тантай ойр дотно байдаг хүмүүсийн хоорондох харилцааны асуудал хяналтаас гарч болзошгүй. Маргаан гаргах гэж оролдсоны ч хэрэггүй. Энэ нь өнөөдрийн уур амьсгалд муугаар нөлөөлж ойр дотнын хүмүүсийн чинь сэтгэлд сэв суулгана. Өнгөрсөнд болсон үйл явдлын үндэс нь энэ өдөр болсон үйл явдлыг буруугаар эргүүлж болзошгүй. Иймээс хуучин таагүй дурсамжаа үүрд март.

АРСЛАН

2026.09.28

Хүндрэл бэрхшээл тулгарсан ч үүнээс асар их туршлагатай болно. Бусад хүмүүс таны дургүйг хүргэж, нэг талаар сорьж байсан ч тэднийг үзэн ядахын оронд ямар нэг байдлаар амьдралын хичээл зааж байгаа хэмээн хүлээн ав. Өнөөдөр сайн танилуудтайгаа уулзаж учрахад гайхалтай өдөр байна. Хувийн амьдралаас хүссэн бүх зүйлийг авах гэх нь эсрэгээрээ байж болох талтай гэдгийг анхаар. Таны сэтгэлзүйн байдлаас голлон хамаарах болно.

2026.09.29

Ул суурьтай судалгаа нь өвөрмөц арга барил гаргаж ирнэ. Хийж буй ажлаар дамжиж танд гайхалтай сайхан боломж ирнэ. Өнөөдөр өөрийнхөө нэр хүндэд санаа бүү зов. Таны чадварыг сорих олон даваа тулгарна. Зарим хүмүүст та таалагддаггүй байж болох ч хэрэгтэй хүн таны талд байх болно. Биеийн болон сэтгэлзүйн хүч гарган, элдэв муу зуршлаас татгалз. Эрүүл мэндээ бодитоор сэргээж эхлэх хэрэгтэй. Хамтран ажиллахдаа сэтгэл зүрхний асуудал ажил хэргээ тус тусад нь байлга.

2026.09.30

Өнөөдөр таны бусадтай харьцах харилцаанд хязгаарлагдмал байдал илэрнэ. Зарим хүмүүс эргэн тойрныхондоо үл итгэж эсвэл өөрөө бусадтай чин сэтгэлээсээ бус харьцана. Эргэн тойрны хүмүүсээ тодорхой арга барилтай байлгахыг хичээ. Гэхдээ үүнийг зөвхөн хувийн сонирхолдоо бүү ашигла. Эс тэгвээс та үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоох гэсэн бүхий л оролдлогоо нураана.

ОХИН

2026.09.28

Ялихгүй зүйлийг дэврүүлэх хэрэггүй. Өнөөдөр таны баримталдаг арга барил амжилт авчирна. Од эрхсийн нөлөөллөөр таны бусдыг татах чадвар өндөр байна. Энэ өдөр аливаа гэрээ хэлэлцээрт санаачилгатай оролц. Харин эрүүл мэндээ сайн анхаар. Эмчийн жоргүй эм хэрэглэхээс болгоомжил. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Сэтгэл хөдлөлтэй үедээ хүнтэй үг сөргөлдөх нь хор уршиг авчирна.

2026.09.29

Шинэ ажил хэрэгт оролцсоноор та илүү гүнзгий түвшинд очих ёстойгоо мэдэх болно. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа, сайхан төсөөлөл авчирна. Иймээс эрч хүчтэй хүмүүстэй харьцах боломжийг бүү алд. Гайхалтай хүмүүс тухай судлах нь таны урам зоригийг ихэсгэнэ. Танд өмнөх ажлаа цагт нь дуусгах шаардлага байгаа ч дотоод хүсэл мөрөөдөл шинэ адал явдал хайхыг хүсэж байж магадгүй. Иймд зарим сонирхолгүй зүйлийг хойш нь тавь.

2026.09.30

Зөн билгээр олж авах боломжийг бүү алд. Ажлаа эмх цэгцэд нь оруулж, хаанаас эхлэх хэзээ дуусгахаа шийд. Өөрийгөө бусдын асуудалд оролцуулаад дэмий. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөрт байх юм бол бусад хүмүүс үүнийг чинь өндрөөр үнэлэх болно. Сайхан хүсэл мөрөөдлүүд амьдралдаа шинэ өөрчлөлт эхлэхэд тус болно. Гоо сайхнаа анхаарах нь сэтгэлээ сэргээх, стрессээ тайлах сайхан арга байна.

ЖИНЛҮҮР

2026.09.28

Энэ үед мэдлэг боловсролоо сайжруулах хүсэл зорилго өргөжнө. Таны төрөлхийн ажил хэрэгч чанар их үүрэг гүйцэтгэнэ. Мөн эелдэг нөхөрсөг зан хүмүүстэй харилцах үед их хэрэг болно. Өнөөдөр зарим үйл явц төвөгтэй санагдах боловч тайвшрахын тулд гүнзгий амьсгаа авч түр зуур амар. Зарим асуудал таны хэт өөрийгөө гэсэн байдлаас ч болсон байж магад. Үүнийг шууд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж магадгүй ч аливааг хийхээсээ илүү ярьдаг зангаа хаях хэрэгтэй.

2026.09.29

Амьдралын эрч хүч их байна. Эргэн тойрныхоо хүмүүсийг бишрүүлж, амжилт олох боломж нээгдэнэ. Уран бүтээлч хүмүүст авхаалжтай байх нь ашиг тус авчирна. Төр засгийн болон олон нийтийн байгууллагад хандахад сайн. Гэвч аар саархан юманд бүү хэт баярла. Хосуудын ирээдүйн амьдралын төлөвлөгөө сайн байна.

2026.09.30

Од эрхэс хичээл зүтгэлийг онцолж байна. Та энэ нөлөөллийг ашиглаж, ажлын сайн боломжийг атгаарай. Өөртөө ногдсон төсөл болон үүрэг хариуцлагаа гүйцээ. Хэн нэгэн танд саад хийхийг оролдож магадгүй. Энэ нь та тэднийг хангалттай сайн таниагүйн илрэл тул бусдыг хүндлэхийг зөвлөж байна. Таныг хийхээсээ өмнө сайн бодож үзэхийг дотоод дуу хоолой шаардана. Иймээс та бусдын юу мэдэрч байгааг нь сонсоход гэмгүй.

ХИЛЭНЦ

2026.09.28

Олсон амжилт таныг шинэ зорилгоор цэнэглэх болно. Өөрийн хувь заяагаа удирдаж, хуучирсан үзэл бодлоо тавьж явуулбал эерэг өөрчлөлтүүдийг хүлээн авна. Та өөрчлөлтөнд алгуур хандсан ч од эрхсийн нөлөө таны хүсэл, зоригт далдуур нөлөөлөх болно. Санхүү, бизнестэй холбоотой сайн зөвлөгөө авах боломж гарч ирнэ.

2026.09.29

Өнөөдөр мэдээллийн эх сурвалжтай ойрхон байж эргэн тойрондоо ямар үйл явдал болж байгааг олж мэдээрэй. Та сайхан боломжоо алдаж болохгүй. Тулгараад буй хүндрэлтэй байдлыг хэрхэн сайжруулах талаар бод. Хэрэв ямар нэг санаа орж ирэхгүй нөхцөл байдлаа мэдрэхэд илүү анхаарч ур чадвараа хөгжүүл. Зөв хүсэл мөрөөдөл их байх нь танд амжилт, биеэ даасан байдлыг авчирна.

2026.09.30

Цаг үргэлж сайн үр дүн хүсэж байгаа бол төлөвлөгөөнүүдээ ярихаасаа илүү хийхээр оролдох нь ухаалаг сонголт байх болно. Өөрийн сайн мэдэхгүй ажил эхлэх гэж байгаа бол хийх үйлдэлдээ болгоомжтой ханд. Гоо сайхандаа анхаарах, шинэ хувцас худалдан авах зэргээр өөрийгөө тордоход тохиромжтой цаг үе. Залуу хилэнцүүд сэтгэл хөдлөл ихтэй байх бөгөөд яарсан шийдвэр гаргахаас зайлсхий.

НУМ

2026.09.28

Бизнесийн уулзалт, аль эсвэл гэрээ хэлэлцээр танд сургамжтай байх болно. Бизнест шинэ гарц нээгдэнэ. Ямар ч нөхцөлд байсан анхаарлыг тань сонирхолтой үйл явдал татна. Таны төлөвлөгөөнд саад учруулах нуугдмал зүйлд та сэтгэлээр унах хэрэггүй. Өнгөрсөн үеийн хуучин найз гэнэт гарч ирээд танаас тусламж хүсэж магадгүй. Гарын үсэг зурахаасаа өмнө аливаа гэрээ хэлэлцээрийг нарийвчлан шалга.

2026.09.29

Алс хэтийн зорилгоо биелүүлэхийн тулд амьдралын дэглэмээ шинэчил. Амьдралын мөн чанарыг сайтар ухаж ойлгосон хүмүүс материаллаг үзлийг хэт шүтэх зангаа дарж чадна. Өнөөдөр өөрийнхөө үүрэг хариуцлагыг мэдэрч, түүнийгээ аль болох биелүүлэхийг хичээ. Хэрвээ бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байгаа бол таны хичээл зүтгэлийн үр дүнд бүх ажил амжилттай бүтэх болно.

2026.09.30

Од эрхсийн таатай байрлал танд төрөл бүрийн салбарт хүчээ сорьж, авьяас чадвараа харуулах боломжийг олгож байна. Өнөөдөр та өөрийн хариуцсан ажлаа ягштал хийнэ. Энэ бол таны амжилтын үндэс байх болно. Хол газар албан томилолт болон аяллаар явсан хүмүүс сонирхолтой шинэ зүйл олж мэднэ. Өөрийн мэдлэгийн цар хүрээг хэрхэн тэлж өөрчлөх талаар хүсэл сонирхол нэмэгдэнэ.

МАТАР

2026.09.28

Тайван орчинд сэтгэл хангалуун байхын тулд цагийг сайн ашигла. Хамт олонтойгоо нөхөрсөг дотно уур амьсгал бүрдүүл. Хэн нэгэнтэй тогтоосон харилцаагаа найз нөхдөдөө танилцуулах хэрэгтэй болно. Цагийг хөгжилтэй өнгөрүүл. Олныг хамарсан үйл ажиллагаа танд таатай байна. Од эрхсийн зарим нөлөө сөргө хандлагыг өдөөх боловч таны эрч хүчийг унагаж чадахгүй.

2026.09.29

Эрч хүч, энерги ихтэй байх боловч од эрхсийн нөлөө нь аливаа харилцаанд хурцадмал байдал авчирч болзошгүй байна. Хамтын ажиллагаатай холбоотой хэцүү саад бэрхшээлийг давж туулахад маш их анхаарах үе одоо тохиогоод байна. Таны мөнгө санхүү, бизнест сөргөөр нөлөөлөх асуудал бий болно. Асуудлыг шийдэхийн тулд тайван байж, анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Урьд нь гаргасан хичээл зүтгэл, эргэн тойрноо мэдэрсэн байдлаа асуудлыг шийдэх давуу тал болгон ашиглахыг хичээ.

2026.09.30

Өнөөдөр сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Ажил үүргээ хуваан авах нь бүгдэд таатай байх бөгөөд хамтын амжилт хүчтэй мэдрэмж өгнө. Үймээн шуугиантай байдал та бүхнээс өндөр хариуцлага, дэг журам шаардана. Болохгүй бүхнийг түр ч атугай мартаж, өөр сайхан хүсэл мөрөөдлөөр дотоод сэтгэлээ дүүргэ. Энэ өдөр зөн совин од эрхсээс ирэх нөлөөллийг таны оюун ухаанд тайлахад тусална. Гэхдээ бодит амьдралаас хэт тасарч төсөөлөх хэрэггүй.

ХУМХ

2026.09.28

Ажлын оргил үе эхэлж байгааг од эрхэс анхааруулж байна. Хэн нэгэн эрх мэдэлтэн танд дэмжлэг үзүүлж, амжилт гаргахад туслах хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ийм үйл явдал болохгүй байсан ч ухаалаг байж, амьдралыг эергээр хүлээж ав. Сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй. Өнөөдөр зарим хүмүүс эрч хүчээр дутмаг байна. Хүсэл сонирхлынхоо дагуу ажил мэргэжлээ солихоос бүү ай. Заримдаа ямар нэг төгсгөл сайн шинэ эхлэлд хүргэдэг.

2026.09.29

Өнөөдөр өөрийнхөө дотоод сэтгэлд нухацтай шударга хандаж анхааралтай байх үе. Эд материаллаг сонирхлоо хойш нь тавьж өөрийн хүслийг нэн түрүүнд тавь. Чөлөөт уран бүтээлч хүмүүс амжилттай ажиллана. Дотоод мэдрэмж дээрээ анхаарлаа сайн хандуулбал сайн зүйлийг бүтээж чадна. Уран бүтээлч хүмүүсийн хийсэн ажил олон үзэгчдээс талархлыг хүлээнэ.

2026.09.30

Та ганцаардаж байсан ч өнөөдөр ажлаа сайн хийж чадна. Анхаарал төвлөрүүлэх хэцүү байсан ч ажлын үр дүнг чухалчил. Бэрхшээл тулгарсан байдал удаан үргэлжилбэл том асуудал болох тул хувийн амьдралаа яаралтай цэгцэл. Яаруу ажил таныг багахан цаг амраах боловч одоогийн хүчин чармайлт тань ирээдүйд хэрэгтэй бүхнийг нээж өгч байна. Өв залгамжлал эсвэл гэнэтийн боломж нь мөнгөн орлого бүхий ажил хийх боломж олгоно. Амьдралын өртөг тань хэт ихсэх хандлага ажиглагдана.

ЗАГАС

2026.09.28

Өнөөдөр томоохон хэмжээний үйл ажиллагаанд их цаг зарцуулах бололтой. Таны авьяас чадварыг од эрхэс тэтгэнэ. Гэхдээ хэтэрхий биеэ тоосноос болж бусдыг үл хүндлэх байдал гаргаж болзошгүй. Таны аливаа нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох чадвар тань хэрэг болох бололтой. Энэ өдөр худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс өөрсдийн үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэх чадварынхаа ачаар нэмэлт орлого олох болно.

2026.09.29

Өнөөдөр хачин үйлдэл харах, хатуу үг сонсох магадлалтай тул биеэ барих хэрэгтэй болно. Зөрүүдлэх хүсэл тун хүчтэй байж болзошгүй тул сэрэмжтэй бай. Бусдыг буруугаар ойлгохгүйн тулд эелдэг найрсаг арга барилаар харьц. Хайртай хүмүүсийн илэн далангүй харилцаа чухал тул бодлоо хэлэхдээ ойлгомжтой байх хэрэгтэй. Ярианы сэдэв агуулга харилцан адилгүйгээс болж санал зөрөлдөөн үүсэж болзошгүй. Эв найртай байхын тулд тэвчээр зориг хэрэгтэй.

2026.09.30

Хүсэж байсан зээл тусламжаа авах боломж гарч болох тул ашигтай саналыг алдахгүй байхыг хичээ. Худалдаа наймаанаас орлого олох боломж нэмэгдэнэ. Хэрвээ танд ямар ч туршлага байхгүй бол энэ төрлийн сургалтад эхлээд суухыг зөвлөж байна. Мөн танд хөрөнгийн зах зээлд дээр ажиллах тодорхой хэмжээний туршлага байсан ч хамаагүй хувьцаа худалдаж авахаасаа өмнө мэргэжлийн брокер дилерүүдээс зөвлөгөө ав. Амжилтад хүрэхийн тулд маш хичээл зүтгэл, удаан хугацаа шаардагддаг гэдгийг ойлгохыг хичээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

21/09/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

14/09/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

07/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав

28/09/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

28/09/2026

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.