Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“The Mummy 4” киноны зураг авалтын анхны зургууд цацагдлаа
Кино

“The Mummy 4” киноны зураг авалтын анхны зургууд цацагдлаа

Урлаг Урлаг29/09/2026Шинэчлэгдсэн:29/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон жилийн хүлээлтийн эцэст бүтэж буй “The Mummy 4” киноны зураг авалтын талбайгаас авсан анхны зургууд цахим орчинд цацагджээ. Шинэ зургуудад жүжигчин Рэйчел Вайз Эвелин О’Коннеллийн дүрдээ эргэн тоглож буйгаар харагдсан байна.

Зураг авалт Их Британид үргэлжилж байгаа бөгөөд Рэйчел Вайз 2001 оны “The Mummy Returns”-оос хойш дахин Эвелиний дүрийг бүтээж байгаа нь энэ юм.

Шинэ ангид Брендан Фрейзер адал явдал эрэлхийлэгч Рик О’Коннеллийн дүрээр мөн эргэн ирнэ. Түүнчлэн Жон Ханна, Одед Фер, Кевин Ж.О’Коннор зэрэг өмнөх кинонуудын жүжигчид дахин тоглож байгаа аж.

“The Mummy 4”-ийг “Ready or Not”, “Scream” зэрэг бүтээлээрээ танигдсан Мэтт Беттинелли-Олпин, Тайлер Жиллетт нар найруулж байна. Одоогоор киноны үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа ч шинэ бүтээл Рик, Эвелин О’Коннелл нарын адал явдлыг дахин харуулах нь дамжиггүй.

Анх 2028 онд нээхээр товлож байсан тус киноны нээлтийг урагшлуулж, 2027 оны аравдугаар сарын 15-нд кино театруудаар гаргахаар төлөвлөжээ.

Ийнхүү Рэйчел Вайз, Брендан Фрейзер нар 1999 оны “The Mummy”, 2001 оны “The Mummy Returns” кинонуудаас хойш О’Коннеллийн хосын дүрээр дахин дэлгэцнээ хамтран гарах гэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026
Кино Урлаг

“Явуулын хүн говьд” уран сайхны кино Евроазийн кино наадамд оролцлоо

18/11/2026
Кино Урлаг

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

17/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.