Дуучин, жүжигчин Женнифер Лопесын 18 настай ихэр хүүхдүүд Макс, Эмме нар нь өсөж томрон, бие даан амьдрах шинэ үе рүү шилжиж байгаатай холбоотой сэтгэл хөдлөлөө хуваалцжээ.
Өдгөө 57 настай Лопес “People”-д ярилцлага өгөхдөө хүүхдүүд нь гэрээсээ тусдаа амьдрах насанд хүрсэн нь ээж хүний хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй өөрчлөлт байгааг хэлсэн байна. Тэрбээр энэ тухай ярихдаа сэтгэл нь хөдөлж, сүүлийн үед нэлээд уйлж байгаагаа ч нуулгүй ярьжээ.
Олон жилийн турш хүүхдүүдээ өсгөж, өдөр тутмын амьдралаа тэдэнтэй хамт өнгөрүүлсэн түүний хувьд Макс, Эмме нар өөрсдийн замаар явах гэж байгаа нь амьдралын томоохон өөрчлөлт болж буй аж. Гэсэн хэдий ч Лопес хүүхдүүдээ бие дааж, амьдралынхаа дараагийн үеийг эхлүүлж байгааг харах нь бахархал төрүүлдэг гэдгийг онцолсон байна. Үүний зэрэгцээ хүүхдүүд нь гэрээсээ явсны дараа өөрийнх нь амьдралд ч шинэ үе эхэлж байгааг ойлгож буйгаа ярьжээ.
Макс, Эмме нар нь Женнифер Лопес болон дуучин Марк Энтони нарын хүүхдүүд бөгөөд 2008 онд төрсөн. Лопес хүүхдүүдтэйгээ ойр дотно харилцаатай байдгаа өмнөх ярилцлагууддаа ч олонтаа дурдаж байсан юм.

