Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ
Гэрэл зураг

“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ

Урлаг Урлаг30/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын 23 дахь удаагийн уралдааны шилдэг бүтээлүүдээр “Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Тус үзэсгэлэн Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, Монгол орны өвөрмөц байгаль, хотын өнгө төрх, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхийн гэрэл зурагчдын дуранд буулгах зорилготой юм.

Уралдааныг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чандмань Трэвел” компани хамтран Монгол Улсад анх удаа энэ сарын 3-9-нд зохион байгуулсан юм. Уралдаанд Сингапур, Малайз, БНСУ, Шри-Ланка, Филиппин, Индонез, Вьетнам, Австрали зэрэг найман улсын 140 гэрэл зурагчин, Монгол Улсаас 10 гэрэл зурагчин оролцож, нийт 150 уран бүтээлч авьяас, ур чадвараа сорьжээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, уралдаанд оролцогчдын бүтээлээс шалгарсан шилдэг 88 гэрэл зургийг олон нийтэд толилуулах “Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейтэй хамтран  Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 29, 30-нд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнгээр дамжуулан гадаад, дотоодын гэрэл зурагчдын нүдээр Монгол орны байгаль, соёл, уламжлал, Улаанбаатар хотын өвөрмөц өнгө төрхийг олон нийтэд хүргэж, нийслэл хотын аялал жуулчлалын онцлог, үнэ цэнийг олон улсад сурталчлах ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026
Гэрэл зураг Урлаг

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ

30/09/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болж байна

30/09/2026

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын 50 жилийн ой тохиож байна

30/09/2026

“Байнгын үзэсгэлэн 2026”-д монгол зургийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байна

30/09/2026

Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино “Оскар”-т өрсөлдөнө

30/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.