Парисын загварын долоо хоногийн эхлэлийг тохиолдуулан “Tiffany & Co.” болон “Musée des Arts Décoratifs” хамтран есдүгээр сарын 28-нд Парист тусгай оройн зоог зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээ нь “Tiffany & Co.” болон “Musée des Arts Décoratifs”-ийн хамтын ажиллагааг эхлүүлж, алдарт үнэт эдлэлийн дизайнер Жан Шлюмбержегийн 10 мянга гаруй архивын материал, зураг төсөл, баримт бичгийг хадгалж, сэргээн засварлах, цахимжуулах төслийг танилцуулж буйгаа онцлог юм.


