Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кристен Стюарт “Spiritual World”-ын гол дүрд тоглоно
Кино

Кристен Стюарт “Spiritual World”-ын гол дүрд тоглоно

Урлаг Урлаг01/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Кристен Стюарт Францын найруулагч Оливье Ассаястай дахин хамтран, ер бусын үзэгдлийн сэдэвтэй “Spiritual World” киноны гол дүрд тоглохоор болжээ.

Шинэ кинонд Стюарт Ада хэмээх ер бусын зөн билгийн чадвартай залуу эмэгтэйн дүрийг бүтээнэ. Ада учир битүүлэг зөгнөл, урьдчилан мэдрэх үзэгдлүүдэд шаналж эхэлснээр киноны үйл явдал өрнөх аж. Бүтээлийг Ассаясын өмнөх “Personal Shopper”-тай төстэй ер бусын, сэтгэлзүйн өнгө аястай ч илүү мэдрэмж, хүсэл тачаалын элемент агуулсан бүтээл хэмээн тодорхойлжээ.

“Spiritual World”-д Стюартаас гадна Райли Кио, Вики Крипс, Вагнер Моура, Нильс Шнайдер, Барбара Зукова нар тоглоно. Киноны зураг авалтыг 2027 оны хоёрдугаар сараас Франц болон Германд эхлүүлж, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор нээлтийн тов зарлагдаагүй байна.

Энэ нь Кристен Стюарт, Оливье Ассаяс нарын гурав дахь томоохон хамтын бүтээл болно. Тэд өмнө нь “Clouds of Sils Maria” болон 2016 оны ер бусын сэдэвт “Personal Shopper” кинонд хамтран ажилласан юм. “Clouds of Sils Maria” дахь дүрээрээ Стюарт Францын кино урлагийн нэр хүндтэй “Сезар” шагнал хүртэж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026
Кино Урлаг

“Явуулын хүн говьд” уран сайхны кино Евроазийн кино наадамд оролцлоо

18/11/2026
Кино Урлаг

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

17/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.