Их Британийн супермодель Кэмпбелл 2005 онд хүмүүнлэгийн үйлсэд зориулан хөрөнгө босгох зорилготой “Fashion for Relief” буяны байгууллагыг үүсгэн байгуулсан юм. Тус байгууллагыг 2024 онд санхүүгийн удирдлага болон засаглалын асуудлаас шалтгаалан буяны байгууллагын бүртгэлээс хассан бөгөөд Кэмпбеллийг таван жилийн хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах эрхгүй болгож байжээ.
Тэгвэл Наоми Кэмпбелл уг шийдвэрийг давж заалдаж, амжилттай цуцлуулжээ. Лондонгийн шүүх түүнийг “Fashion for Relief” байгууллагын санхүүгийн зөрчилд шууд хариуцлага хүлээх үндэслэл хангалтгүй гэж үзсэн байна.
Шүүх тус байгууллагад ноцтой зөрчил, санхүүгийн буруу менежмент гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч эдгээр зөрчлийн хамгийн ноцтой хэсгийг Кэмпбеллээс нуусан гэж үзсэн байна. Тиймээс түүнийг буяны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахад тохиромжгүй гэж үзэх хангалттай үндэслэл байхгүй хэмээн шийдвэрлэжээ.
Кэмпбелл өмнө нь уг байгууллагын санхүүгийн асуудлаар хариуцлага хүлээсэн хүмүүсийн үйлдлийг мэдээгүй байсан гэж мэдэгдэж байсан юм. Шүүхийн шийдвэрээр түүний таван жилийн хориг цуцлагдсанаар цаашид Их Британийн буяны байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах боломжтой болж байна.

