Холливудын шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Michael Douglas болон Orlando Bloom нар шинэхэн уран бүтээлд хамтран ажиллахаар болжээ. Энэ бол “Unlocked” гэсэн шинэ кино юм. Уг триллэр төрлийн бүтээлд хоёр алдартай эрхэмээс гадна “Prometheus”, “Girl with Dragon tattoo” кинонуудад тоглож байсан Noomi Rapace хамтрахаар болжээ.
Шинэ киноны зураг авалт ирэх арваннэгдүгээр сарын 3-ний өдөр эхлэхээр болсон ба киноны зохиолыг Peter O’Brien бичиж, найруулагчаар нь Британийн найруулагч Michael Apted ажиллахаар болсон байна.
А.Зул