Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Энэ намрын жүжгүүд
Театр

Энэ намрын жүжгүүд

Урлаг Урлаг13/10/2026Шинэчлэгдсэн:13/10/2026Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ болон “Pro”, “Dolma”, “Монгол” театр тэргүүтэй улсын болон хувийн театруудын энэ намар үзэгчдэд хүргэх жүжгүүдийг танилцуулъя. 

Михаил Рощин “Валентин, Валентина хоёр” саунд драм /УДЭТ/

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан Оросын нэрт зохиолч, драматург Михаил Рощины зохиол “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн саунд драмыг өнөөдөр /2026.10.13/-өөс үзэгчдийн хүртээл болгоно.

УДЭТ-ын 96 дахь үзвэрийн жилийн нээлтийг хийх “Валентин” саунд драмд хайр, дурлал, хүний сэтгэлийн нандин мэдрэмжийн тухай өгүүлэх бөгөөд УДЭТ-ын залуу найруулагч Э.Билгүүн шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Жүжгийн гол дүрд Валентинад Ц.Цэлмэг, Валентинд Т.Намсрай нар тоглоно.

Виктор Хюго “Инээмтгий хүн” визуал драм /”Pro” театр/

“Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ аравдугаар сарын 23, 24, 25-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д гуравхан удаа дахин тоглоно.

2023 онд үзэгчдэд анхлан хүргэсэн тус уран бүтээл нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шилдгээр тодорч, мөн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв.

Александр Вампилов “Сүүлчийн бороо” мета драм /”Pro” театр/

“Pro” театрынхан Оросын алдарт зохиолч Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ аравдугаар сарын 30, 31, арваннэгдүгээр сарын 1-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д гуравхан удаа дахин тоглоно.

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн гол дүр Зилов бол амьдралынхаа утга учрыг алдсан, олон хүмүүсийн дунд байгаа хэрнээ ганцаардсан нэгэн. Түүний эргэн тойронд хайр дурлал, нөхөрлөл, нууц амраг, худал хуурмаг, урвалт, архидалт, хүсэл мөрөөдөл бүгд бий. Гэвч…

Нугасны ан түүнд эрх чөлөө, зугтах боломж мэт санагдана. Харин тэр ан түүнийг хаашаа хөтлөх вэ?

“Сүүлчийн бороо” мета драмын жүжигт бодит амьдрал ба театрын хил зааг бүдгэрч, жүжиг доторх жүжиг, дүр ба жүжигчин, үнэн ба хуурмаг хоёр хоорондоо огтлолцоно.

Жорж Оруэлл “Амьтны ферм” мета драм /”Dolma” театр/

Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг тайзнаа амилна. Жүжгийн зохиолыг Т.Мөнхбулган бичиж, ерөнхий продюсероор М.Ганди,Г.Сэр-Од нар ажиллаж байна. Харин жүжиг Т.Цэнд-Аюушийн найруулгаар үзэгчдэд хүрэх бөгөөд ирэх аравдугаар сарын 30-наас Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглох юм.

“Амьтны ферм” жүжгийн гол дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглоно.

“Амьтны ферм” бол эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай бус, эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг ёгтлон харуулсан жүжиг. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэст нь өөрсдийн бүтээсэн дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн биш, өөрийнх нь унтсан ухамсар байсныг ухаарна.

Андрей Иванов “Түүний буруу” сэтгэлзүйн драм /”Pro” театр/

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг өнгөрсөн хавар үзэгчдийн хүртээл болгосон.

Тэгвэл тус жүжгээс арваннэгдүгээр сард РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дахин толилуулна.

Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Жүжгийн гол үйл явдал нь ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ бодит амьдрал дээр ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, онлайн орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ.

Энэ жүжиг нь нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх–хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм юм.

“Норсон зүрх” мюзикл /“Хурд” хамтлаг/

Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзикл бүтээж байна.

Энэхүү бүтээл нь Монгол Улсад анх удаа олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжиж буй томоохон тайзны төсөл юм. Мюзиклд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулна.

Төслийг Монгол болон Их Британийн мэргэжлийн уран бүтээлчид хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дүрийн сонгон шалгаруулалт, хөгжмийн найруулга, бүжиг дэглэлт, дуу, гэрлийн дизайн болон тайзны техникийн шийдлийг олон улсын туршлагад үндэслэн боловсруулж байна.

Мөн төслийн хүрээнд Монголын театр, хөгжмийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтуудыг зохион байгуулж, мюзиклийн чиглэлээр мэргэшсэн шинэ үеийн уран бүтээлчдийг хөгжүүлэх зорилготой.

“Норсон зүрх” мюзиклийн дүрүүдэд залуу уран бүтээлчид тоглох бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нээс “UG Palace”-т тоглоно.

Альберт Рамсделл Герни “Love letters” драм /”Монгол” театр/

“Монгол” театр Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа Монголын театрын тайзнаа амилуулахаар боллоо.

“Love letters” жүжиг нь 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотод Офф-Бродвейн тайзнаа анхлан тавигдаж, түүнээс хойш дэлхийн 50 гаруй улсад тоглогдсоор ирсэн юм.

Хайр, цаг хугацаа, амьдралын үнэ цэнийг захидлаар өгүүлэх “Love letters” романтик драмын жүжгийн гол дүрд “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглох бөгөөд арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно.

 

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Женнифер Хадсон “Dreamgirls”-ийн Бродвейн шинэчилсэн хувилбарыг продюсерлоно

11/10/2026
Театр Урлаг

“Амьтны ферм” метадрамын жүжгийн гол дүрд П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр нар тоглоно

11/10/2026
Театр Урлаг

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Улсын филармонийн “Best of Overture” концертыг удирдаач Б.Анар “дохино”

13/10/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Delgermurun Best Hits” VIP үдэш зохион байгуулна

13/10/2026

Энэ намрын жүжгүүд

13/10/2026

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026

“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.