Улсын хүүхэд залуучуудын театрын түүхэн 75 жилийн ой тохиож байна.
1951 оны тавдугаар сарын 14 нд В.Любимовагийн зохиол, С.Оюуны орчуулга, С.Гэндэнгийн найруулгаар “Цасан хүү” жүжгийг тоглож, анх хөшгөө нээж байжээ.
Театр байгуулагдсанаасаа хойш 140 гаруй жүжгийг тайзнаа амилуулж, Монгол орны бүхий л аймаг, сумдад тоглолтоо хүргэж байснаас гадна ОХУ, Герман, Болгар зэрэг улсуудад тоглож байжээ.
1997 оноос театрын үйл ажиллагаа зогссоноос хойш 27 жилийн дараа 2024 онд 850 хүний суудалтай шинэ Улсын хүүхэд залуучуудын театрын барилга ашиглалтад орж, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгээр шинэ тайзны хөшгөө нээсэн юм.
Театрын хөшиг нээгдэх бүрд хүүхэд бүрийн сэтгэлд шинэ ертөнц нээгдэж, тайзан дээрх дүр бүрээс амьдралын нэгэн сургамж, нэгэн үнэ цэнийг олж авдаг “Алтан гадас” одонт Улсын хүүхэд залуучуудын театр 75 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.


