Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Шон Оно Леннон эцгээсээ өвлөсөн хөрөнгийнх нь талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ
Оддын амьдрал

Шон Оно Леннон эцгээсээ өвлөсөн хөрөнгийнх нь талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ

Урлаг Урлаг13/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“The Beatles” хамтлагийн домогт гишүүн Жон Ленноны хүү Шон Оно Леннон өөрөө болон эцэг нэгт ах Жулиан Леннон нарын эцгээсээ өвлөж авсан хөрөнгийн хэмжээний талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ.

Шон аравдугаар сарын 11-нд X нийгмийн сүлжээнд нэгэн хэрэглэгчийн нийтлэлд хариулахдаа “Жулиан бид хоёр ааваасаа ижил хэмжээний хөрөнгө өвлөж авсан. Бидний итгэлцлийн сангууд тэнцүү байсан. Түүнийх арай илүү байсан ч ялгаа нь өчүүхэн” хэмээн бичсэн байна.

Жон Леннон 1980 онд амиа алдсаны дараа түүний өв хөрөнгийн хуваарилалт олон нийтийн анхаарлыг татаж ирсэн юм. Жон Ленноны анхны эхнэр Синтиягаас төрсөн Жулиан Леннон болон хоёр дахь эхнэр Ёко Онотой дундаасаа төрсөн Шон Оно Леннон нарын өвлөсөн хөрөнгө харилцан адилгүй байсан гэх таамаг олон жилийн турш тархсаар иржээ.

Жулиан Леннон эцгийнхээ өв хөрөнгөтэй холбоотой маргаанд олон жилийн турш оролцсон бөгөөд 1996 онд Ёко Оногийн талтай тохиролцоонд хүрсэн байна. Гэвч өв хөрөнгийн хуваарилалтын санхүүгийн нарийн мэдээлэл нийтэд бүрэн ил болоогүй юм.

Шон, Жулиан нар ах дүүсийн хувьд дотно харилцаатай гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Шон ах Жулианаа бага насандаа өөрийнх нь баатар байсан хэмээн дурсаж, гитар тоглож сурахад нь тусалж байсныг ярьжээ.

Мөн ах дүүс аравдугаар сарын 9-нд төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн байна. Шон хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж, ахтайгаа төрсөн өдрөө сайхан өнгөрүүлсэн тухайгаа хуваалцжээ.

Шоны мэдэгдэл нь Жон Ленноны хоёр хүүгийн өвлөсөн хөрөнгийн хэмжээний талаарх таамагт хариу өгсөн төдийгүй ах дүүсийн харилцааг дахин олон нийтийн анхааралд орууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дидди “NBCUniversal”-ийг 100 сая ам.доллараар шүүхэд өгсөн ч тус компанид 477,700 ам.доллар төлөхөөр болжээ

11/10/2026
Оддын амьдрал Урлаг

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эми Уайнхаус нас барахаасаа өмнө “Мөрөө үлдээлгүй хорвоог орхихоос айдаг” гэж ярьдаг байжээ

13/10/2026

Шон Оно Леннон эцгээсээ өвлөсөн хөрөнгийнх нь талаарх олон жилийн цуурхлыг няцаажээ

13/10/2026

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

13/10/2026

“ОВГОР” киног дөрөв хоногт 22,226 үзэгч үзжээ

13/10/2026

“Галзуу баян азиуд” олон ангит цувралаар эргэн ирнэ

13/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.