Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ
Уртын дуу

Залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болжээ

Урлаг Урлаг14/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e7696fe0813de0876a103e85faf7b88a5907976752014-10-14-11-27[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Залуучуудын манлайллыг хөгжүүлэхэд чиглэгдэх олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх санамж бичгийг Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэгийн  ерөнхийлөгч А.Эрдэнэсайхан нар үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд гадаад харилцааны цар хүрээгээ өргөжүүлэхэд уялдаа холбоотой ажиллаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, олон улсын иргэний болон сайн дурын, ажлын дадлага туршлагын хөтөлбөрт хамрагдах монгол залуучуудын хүрээг тэлэх мөн манлайлагч оюутан залуучуудын дунд англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон талт шинэлэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм байна.

Түүнчлэн талууд МЗХ-ны дэргэдэх олон улсын залуучуудын CORE клубын цар хүрээг өргөжүүлэхэд хамтран ажиллах бөгөөд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар олон нийтэд танилцуулах, залуучуудын санал бодлыг сонсох, уулзалт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, үр дүнг бодлого чиглэлдээ тусгах зэргээр үр дүнтэй ажиллахаар тохиролцлоо.

Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэг нь 65 жилийн түүхтэй, дэлхийн 124 улс орны гишүүнчлэлтэй, манлайлал хөгжлийн туршлагаараа хамгийн том залуучуудын сүлжээ байгууллага бөгөөд сайн дурын ажлыг дэмжин ажиллаж байна. Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэг нь Монгол Улсад 2008 онд байгуулагдсан,  албан ёсны  100 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.