Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Тайз дүүрэн хун, танхим дүүрэн үзэгч
Уртын дуу

Тайз дүүрэн хун, танхим дүүрэн үзэгч

Урлаг Урлаг15/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10515324_295224687339130_1776859731366669512_o6787572042014-10-15-15-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

10515324 295224687339130 1776859731366669512 o

  Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн энэ улирлын анхны тоглолт өнгөрсөн бямба, ням гаригуудад боллоо. Дуурь бүжгийн эрдмийн театр 52 дахь улиралд хүрэн хөшгөө “Учиртай гурван толгой” дуурь, “Хунт нуур” балетаар нээж байгаа юм.

Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт яг цагтаа эхэлдэг болохоор яаран гүйсээр 17.00 цагтай уралдан хаалгаар нь орлоо. Үзэгчид орж дуусаагүй байсан хэдий ч тоглолтын танхимд суудал байна уу гэж гайхахаар олон хүн цугласан байлаа. Тус театрын төдийгүй дэлхийн үзэгчдийн зорин үздэг уран бүтээл нь “Хунт нуур” яах аргагүй мөн.

Тэр ч бүү хэл, тоглолт бүрийг нь үзэж, хэн гэдэг гоцлооч хэрхэн бүжиглэсэн тухай нь санал солилцон ярилцах нь ч бий. Бямба гаригийн үдшийн ханхүү нь О.Ганцоож, үзэсгэлэнт Одетта, эрс шийдэмгий Одиллия нь гавьяат жүжигчин Ч.Ганчимэг байв. Харин Ням гаригийн үдэш Б.Саруул, М.Од нар гоцлон бүжиглэсэн юм. 50 гаруй жилийн түүхтэй энэ театрт ажиллаж, сүүлийн 14 жил гоцлон бүжиглэж буй туршлагатай бүжигчний тоглолтууд хүн бүрийн анхаарлыг татах нь зүй ёсны юм.

“Хунт нуур”-ын зохиолыг мэдэхгүй хүн  гэж ховор. Үзэсгэлэнт Одеттаг Ротбарт харааж хун болгоод, харин түүнд дурласан Зигфрид рүү өөрийн охин Одиллияг явуулдаг. Хайр дурлал, хорон санаа, хааны ордны зугаа гээд энэ бүжгэн жүжгийн үзэгдэл бүр нь сонирхолтой. Энэ балетийн цомнолыг герман ардын домгоос сэдэвлэн Владимер Бегичев, Василий Гельцер нар хамтран бичсэн гэдэг.

Монголчууд “Хунт нуур” бүжгэн жүжгийг 1975 оны зургадугаар сарын 28-нд анх үзэж, түүнийг нь Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн найруулсан байдаг. Анхны тоглолтыг ардын жүжигчин Ж.Чулуун удирдан тоглуулж, хар, цагаан хунгийн дүрд ардын жүжигчин Ю.Оюун, ханхүүд гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайд ардын жүжигчин О.Ганбаатар бүжиглэж байжээ.

Балетийн гол дүрийн жүжигчдээс гадна үзэгчдийн анхаарлыг эрхгүй татдаг дүр нь алиа салбадай, Бямба гаригийн үдэш алиа салбадайд бүжиглэсэн Б.Төгөлдөр, Ням гаригийн үдэш алиа салбадайд бүжиглэсэн Саура Кояамад онцгойлон баяр хүргэмээр санагдсан. Нүүрний хувиралт, тоглолт, бүжигчний уран чадвар нь хойшид ч энэ дүрд илүү сайн бүжиглэнэ гэдгийг илэрхийлсэн.

Аялгуу нь дотно, өгүүлэмж нь ойлгомжтой, бүжгүүд нь ур чадвар сорьж, үзэгчдийн алга ташилтыг яалт ч үгүй нэхдэг “Хунт нуур” 2015 онд Монголын тайзнаа амилсны 40 жилийн ой болно.

Ж.СОЛОНГО

Одоо та бүхэндээ тоглолтын гэрэл зургуудаас хүргэж байна.

1488004 295225260672406 243267309766332524 o

10462400 295225024005763 3262126920294393527 o

10537289 295224917339107 3594465649755618422 o

10575424 295226017338997 3749715658672714833 o

10688037 295226160672316 5357072993468292500 o

10714307 295225400672392 4063078511090771480 o

10633324 295224884005777 5802617769382961848 o

10661790 295225140672418 1857907408449110419 o

10703811 295226424005623 1327915079620975406 o

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.