Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ
Утга зохиол

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

Урлаг Урлаг26/10/2026Шинэчлэгдсэн:27/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы зохиолч, кино найруулагч Рю Мураками 74 насандаа таалал төгссөн тухай түүний хэвлэлийн газар “Gentosha” мэдээлжээ. Тэрбээр аравдугаар сарын 17-нд гэртээ нас барсан бөгөөд нас барсан шалтгааныг олон нийтэд зарлаагүй байна.

Рю Мураками нь орчин үеийн Японы уран зохиолын хамгийн өвөрмөц, зоримог дуу хоолойнуудын нэг байв. Тэрбээр залуусын амьдрал, нийгмийн хөндийрөл, хүчирхийлэл, хар тамхи, хүний сэтгэлзүйн харанхуй талыг хөндсөн бүтээлүүдээрээ олон улсын уншигчдын анхаарлыг татсан юм.

Түүний уран бүтээлийн замнал 1976 онд хэвлэгдсэн “Almost Transparent Blue” романаар эхэлжээ. Уг бүтээл нь хар тамхи хэрэглэдэг залуусын амьдрал, Америкийн соёлын нөлөө болон Японы нийгмийн өөрчлөлтийг дүрсэлснээрээ тухайн үедээ ихээхэн шуугиан тарьсан байна. Энэхүү романаараа тэрбээр Акутагавагийн нэрэмжит утга зохиолын шагнал хүртэж, Японы утга зохиолын ертөнцөд нэрээ дуурсгажээ.

Түүний бусад алдартай бүтээлд “Coin Locker Babies”, “In the Miso Soup”, “Audition” зэрэг роман багтдаг. Эдгээр зохиолд нийгмийн гадуурхал, ганцаардал, айдас, хүний мөн чанарын ээдрээтэй асуудлыг өвөрмөц өгүүлэмжээр харуулсан байдаг.

Рю Мураками зохиолчоос гадна кино найруулагчаар ажиллаж байв. Тэрбээр өөрийн “Almost Transparent Blue” романыг кино болгон найруулж, 1979 онд дэлгэцнээ гаргасан юм. Мөн түүний “Audition” зохиолоос сэдэвлэсэн Такаши Миикегийн ижил нэртэй кино олон улсын аймшгийн киноны сонгодог бүтээлүүдийн нэг болжээ.

Рю Муракамигийн бүтээлүүд Японы орчин үеийн нийгмийн зөрчил, залуу үеийн бухимдал, хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг илэн далангүй харуулдгаараа онцлог. Түүний зохиолууд олон хэлээр орчуулагдаж, дэлхийн уншигчдад хүрсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Крис Браун шоронд хоригдох ялаас мултарлаа

26/10/2026

Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон “Tantara” цуврал арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

26/10/2026

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

26/10/2026

Багс Банни, Даффи Дакийн дуу оруулагч Эрик Баузa 46 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.