Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Их хотын хэмнэл” төсөл хэрэгжинэ
Нийгэм

“Их хотын хэмнэл” төсөл хэрэгжинэ

Урлаг Урлаг20/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11a7ad2223bc2c5aoriginal_500x5006391810972014-10-20-15-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Их хотын хэмнэл” төсөл хэрэгжинэ
XXI зууны хүн төрлөхтний хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн соёл урлаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг эрэмбэ дараатай хөгжүүлэх нь нийгмийн амьдралын бүх хүрээнд хэрэгжүүлэх зорилт бөгөөд дэлхий нийтээрээ хүн төвтэй хөгжлийн бодлого баримтлан улс орны хөгжлийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд бүх нийтийн урлаг, гоо зүйн боловсрол чухал ач холбогдолтой бөгөөд үүнд хөгжмийн гүйцэтгэх үүрэг их юм.            
 “Их хотын хэмнэл” төсөл хэрэгжинэ
Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичигт иргэнийг оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг болгон төлөвшүүлэх явдлыг боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх бололцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан байдаг.                                                            

Монгол улсын филармони бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийг санаачлан 2015-2020 хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ –тай хамтран “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.        Нийслэлийн соёл урлагийн газраас соёлын талаарх төр, орон нутгийн бодлого,нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан соёл, урлагийн талаарх  зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урлаг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад нь улсын филармони дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь тус төслийн зорилго юм.  

“Их хотын хэмнэл” төсөл хэрэгжинэ
“Их хотын хэмнэл” төслийн хүрээнд өнгөрсөн бямба гаригт улсын филармоний олон нийттэй харилцах албанаас “SKY” худалдааны төвд сонгодог хөгжмийг сурталчлах / Flash mob / зохион байгуулсан бөгөөд тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд  улсын филармоний симфони найрал хөгжимчдийн тоглосон “Хэнтий өндөр ууланд”, “Уран хас” бүжгэн жүжгийн хөгжим “Радецкий Марш” зэрэг монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилаас сонсож, хөгжмийн тухай асуулт, хариултын тэмцээнд оролцож сонгодог хөгжмийн DVD.CD, 10 – р сарын 30.31 ний өдрүүдэд СТӨ тоглогдох улсын филармоний 43 дахь үзвэрийн жилийн нээлтэд зориулсан "CINEMA NIGNT", "NEW SEASON-2015" тоглолтын урилгыг азтан болсон юм.                                            

Тус төслийн дараагийн арга хэмжээ улсын их дэлгүүрт зохион байгуулагдах “Dazz Festival” –аар үргэлжлэх бөгөөд улсын филармоны  джаз биг бэнд “БАЯН МОНГОЛ ” чуулгын уран бүтээлчид оролцох тухай филармоний олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Татар” хамтлаг: “Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”

22/05/2026

Болгарын найруулагчийн бүтээл Японд хүүхдийн сайн сайхны төлөөх шагналыг хүртэв

22/05/2026

ФОТО: “Энэрэхүйн хүч” тусгай үзэсгэлэнгээс

22/05/2026

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.