Өнөөдөр жүжигчин, дуучин Баастын Батмэндийн төрсөн өдөр. Тэрбээр 1971 оны энэ өдөр мэндэлжээ.
Б.Батмэнд уран бүтээлийн гараагаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар эхэлсэн бөгөөд урлагийн салбарт гуч гаруй жил хөдөлмөрлөсөн тухайгаа энэ оны долдугаар сард Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах үедээ дурдсан байдаг. Тайзны урлагт хуримтлуулсан энэ арвин туршлага нь түүний уран бүтээлийн суурь болж, хожим киноны дүрүүдэд ажиллахад нь нөлөөлсөн нь дамжиггүй.
Б.Батмэндийг олон нийтэд өргөнөөр таниулсан бүтээлүүдийн нэг бол “Бодлын хулгайч” уран сайхны кино юм. Тус кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн анхаарлыг татсан тэрбээр үргэлжлүүлэн “Монгол төрийн товчоон”, “Эх орон дуудаж байна”, “Босуул”, “Made in Ulaanbaatar”, “Өвлийн тууж”, “Сайн уу, амьдрал минь-2”, “Чингисийн хүүхдүүд”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Сараана”, “1990”, “95 хувь”, “Зангараг-2: Төгсгөл”, “Ghost”, “Сүрэг”, “Тэгри чину”, “Зура”, “Гадны нөлөөгүй”, “Дуудлагын хов базагч”, “Баян боол”, “Хайр-2”, “Халуун бороо”, “Хар өглөө”, “Нийгмийн дайсан”, “Амьдралд хайртай” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцон тогложээ. Хамгийн сүүлд тэрбээр “Орь дуу” олон ангит киноны гол дүрээр үзэгчидтэй уулзаад буй.

