Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

Урлаг Урлаг01/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр жүжигчин, дуучин Баастын Батмэндийн төрсөн өдөр. Тэрбээр 1971 оны энэ өдөр мэндэлжээ.

Б.Батмэнд уран бүтээлийн гараагаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар эхэлсэн бөгөөд урлагийн салбарт гуч гаруй жил хөдөлмөрлөсөн тухайгаа энэ оны долдугаар сард Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах үедээ дурдсан байдаг. Тайзны урлагт хуримтлуулсан энэ арвин туршлага нь түүний уран бүтээлийн суурь болж, хожим киноны дүрүүдэд ажиллахад нь нөлөөлсөн нь дамжиггүй.

Б.Батмэндийг олон нийтэд өргөнөөр таниулсан бүтээлүүдийн нэг бол “Бодлын хулгайч” уран сайхны кино юм. Тус кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн анхаарлыг татсан тэрбээр үргэлжлүүлэн “Монгол төрийн товчоон”, “Эх орон дуудаж байна”, “Босуул”, “Made in Ulaanbaatar”, “Өвлийн тууж”, “Сайн уу, амьдрал минь-2”, “Чингисийн хүүхдүүд”, “Хуримын даашинзтай бүсгүй”, “Сараана”, “1990”, “95 хувь”, “Зангараг-2: Төгсгөл”, “Ghost”, “Сүрэг”, “Тэгри чину”, “Зура”, “Гадны нөлөөгүй”, “Дуудлагын хов базагч”, “Баян боол”, “Хайр-2”, “Халуун бороо”, “Хар өглөө”, “Нийгмийн дайсан”, “Амьдралд хайртай” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцон тогложээ. Хамгийн сүүлд тэрбээр “Орь дуу” олон ангит киноны гол дүрээр үзэгчидтэй уулзаад буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026
Кино Урлаг

Инээдмийн киноны од Роб Шнайдер 63 нас хүрлээ

31/10/2026
Кино Урлаг

Г.Ундармаагийн “U Film” уран бүтээлийн нэгдэл “Намайг эгчээ гэж дуудаарай” киног үзэгчдэд хүргэх гэж байна

31/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026

Энэ сард тоглогдох жүжгүүд

01/11/2026

Ордуудын арваннэгдүгээр сарын зурхай

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.