Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мухар гудамж” уран сайхны кино тун удахгүй
Нийгэм

“Мухар гудамж” уран сайхны кино тун удахгүй

Урлаг Урлаг21/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC002072103666472014-10-21-14-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo DSC00207_zpsbfae5426.jpg

  Дуучин, жүжигчин Д.Лхагвын “LVA” энтертайнмент дэлгэцийн дөрөв дэх бүтээлээ туурвиж байна. “Мухар гудамж” хэмээх шинэхэн бүтээлийнх нь зураг авалт дуусах шатандаа орсон бөгөөд кино зохиолыг жүжигчин Д.Лхагва, найруулагч Д.Баярсайхантай хамтран бичиж, өөрөө продюсерээр нь ажиллаж байна.

Тус киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Д.Баярсайхан өмнө нь “Амьдралд тавтай морил” олон ангит кино, “Валентины захидал” киноны ерөнхий найруулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Харин киноны ерөнхий зураглаачаар “IDEA SOURCE” студийн О.Эрдэнэбат ажиллаж байгаа бөгөөд үзэгчдийн талархлыг хүлээсэн “Франц үнсэлт”, “Валентины захидал” киноны зургийг авч байсан.

 photo _F4C3638_zps11d6d395.jpg

“Мухар гудамж” кино нь “LVA” энтертайнментын хувьд, сэдэв, агуулга, хийцээрээ өмнөх бүтээлүүдээс тэс ондоо бөгөөд action, drama жанраар бүтээгдэж байгаа юм. Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ ч өргөн далайцтай дуугарч байгаа.

Тодруулж хэлбэл, хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөнөөс үүдэж, нийгмийн салбар бүрт асуудал, саад бэрхшээл үүсч, мухардалд ордогийг “Мухар гудамж” тод томруунаар харуулах нь ээ.

Туурвисан бүтээл бүрээрээ кино урлагт хүчтэй хамт олон байж чадна гэдгээ харуулсан “LVA” энтертайнментын шинэ бүтээл өмнөх кинонуудын нэгэн адил үзэгчдэд шинэ мэдрэмж амтлуулж, нэгийг бодогдуулж, ямар нэгэн санаа, ухаарал өгөх биз ээ.

“Мухар гудамж” уран сайхны кино ирэх 11 дүгээр сард нээлтээ хийх урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

 photo erdenebat_zps1fc200d1.jpg  photo DSC00554_zpsdc8cddac.jpg  photo DSC00219_zps55c581a4.jpg  photo _F4C3665_zps786ce53a.jpg    photo bayarsaihan_zpsb7891f32.jpg  photo DSC00128_zps88741185.jpg  photo _F4C3376_zpsc99fe2fd.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Домогт гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Ц.Энхманлай энэ өдөр 70 нас хүрэх байлаа

27/09/2026

Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

27/09/2026

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.