Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг27/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster0201185338982014-10-21-09-16[www.urlag.mn]2172987512014-10-27-10-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэл Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч хамт олон “Жи Энтертэйнмент”, UBS телевизийн “Universe Best Songs” төслийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран "UB I love you" буюу “Үйлсийн сайхан Улаанбаатар” орчин үеийн мюзиклыг өнөөдөр буюу 2014 оны 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар Чуулгын тайзнаа нээх гэж байна.

  “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу "UB I love you" хэмээх орчин үеийн мюзиклыг 2014 оны 10 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар Чуулгын тайзнаа толилуулна.

   Тус мюзиклын зохиолчоор Т.Нидоль, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, найруулагчаар Олег юмов, туслах найруулагчаар П.Урнаа, хөгмийн найруулагчаар Д.Мөнхболд, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа бол гол дүрд “Universe Best Songs” төслийн Гран при шагналт Ч.Цэлмүүн, шилдэг оролцогч Т.Амина, Г.Тэнүүн, С.Зоригтбаатар нар Улаанбаатар Чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа ажээ.

   “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл нь бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд өдөр бүр, хором мөч тутамд бие биенээсээ шаарддаг зүйл бол хариуцлага. Хурдацтай өсөн нэмэгдэж буй хотын хөгжлийг дагаад товлосон цагтаа ирж, хэлсэн үгэндээ эзэн болж, хариуцаж авсан ажлаа цагт нь биелүүлдэг хүмүүс энэ хотын эд эс нь байх ёстой. Бид энэ жүжгээрээ залуусыг хариуцлагатай нийгэмд уриалан дуудаж байгаа юм.

   Тасалбар Нийслэлийн Улаанбаатар чуулгын билетийн кассаар болон 19001617 үнэгүй хүргэх бөгөөд 15000-20000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118411, 99996615, 89107887 дугаараас лавлаарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар 10 жил хамтран ажилласан дууны инженертээ хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ

06/10/2026

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянзны баяраа тэмдэглэлээ

06/10/2026

“Их Говийн манаач” бүтээл Энэтхэг, БНСУ-ын кино наадмуудын үндсэн хэсэгт шалгарч, өрсөлдөхөөр боллоо

06/10/2026

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026

“Love letters” романтик драмын жүжгийг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгоно

06/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.