Дуучин, жүжигчин Хилари Дафф нөхөр Мэттью Комагийн хамт хүүхдүүдээ дагуулан аялан тоглолт хийх үеийнхээ хөгжилтэй дурсамжийг хуваалцсан байна. Хэдийгээр гэр бүлийн хувьд мартагдашгүй, хөгжилтэй мөчүүд байсан ч дахин ийм аялал хийхийг хүсэхгүй байгаагаа хошигнон хэлжээ.
Хилари Дафф дөрвөн хүүхэдтэй. Түүний хувьд хүүхдүүдээ аялан тоглолтынхоо үеэр хамт байлгах нь гэр бүлийн дурсамж бүтээх сайхан боломж байсан ч тоглолтын хуваарь, хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээ, аяллын зохион байгуулалт зэрэг олон зүйлд зэрэг анхаарах шаардлагатай байжээ.
Хилари Даффын хувьд гэр бүл, уран бүтээлээ зэрэг авч явах нь амаргүй ч хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг мөчүүдээ үнэ цэнтэйд тооцдог байна.

