Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа
Кино

Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа

Урлаг Урлаг09/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2018 оны хит бүтээл “Crazy Rich Asians” буюу “Галзуу баян Азиуд” киноны үргэлжлэл болох HBO телевизийн найман ангит цувралын талаар жүжигчин Констанс Ву шинэ мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр уг цувралд анхны киноны танил дүрүүдээс гадна үзэгчдийн сайн мэдэх өөр олон жүжигчин эргэн ирэхийг мэдэгдсэн байна.

Констанс Ву энэ тухайгаа Нью-Йорк хотын “Vivian Beaumont” театрт болсон “A Few Good Men” жүжгийн нээлтийн үеэр ярьжээ.

Тэрбээр цувралын зохиолын эхний хувилбартай танилцсан бөгөөд өмнөх киноны зарим дүрүүд шинэ бүтээлийн зохиолд аль хэдийн багтсан байгааг хэлсэн байна.

Одоогоор Констанс Ву, Хенри Голдинг, Ронни Чиенг нар үндсэн дүрээр эргэн тоглох нь батлагдсан бол “Оскар”-ын шагналт Мишель Ёо цувралд мөн оролцохоор болжээ. Харин бусад жүжигчдийн нэрийг хараахан албан ёсоор зарлаагүй байна.

“Crazy Rich Asians” кино 2018 онд нээлтээ хийж, дэлхий даяар ойролцоогоор 239 сая ам.долларын орлого олсон төдийгүй Азийн гаралтай жүжигчдийг Холливудын гол дүрд түлхүү гаргасан соёлын чухал бүтээлүүдийн нэг болсон юм.

Найман ангитай цувралын зураг авалтыг 2027 онд Нью-Йорк хотод хийхээр төлөвлөж байгаа ч нээлтийн тов одоогоор зарлагдаагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүди Денчийг “The Chronicles of Riddick” кинонд тоглуулахын тулд Вин Дизель завины дайтай том цэцгийн баглаа илгээж байжээ

09/11/2026
Кино Урлаг

 “Jimmy” кино Жеймс Стюартын дүр төрхийг дуурайсан ч жинхэнэ мөн чанарыг нь нээж чадсангүй

08/11/2026
Кино Урлаг

Роберт Паттинсон “Dior”-ын шинэ анимэйшнд дуу оруулсан нь маргаан дэгдээв

08/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа

09/11/2026

Ник Жонас чихрийн шижин өвчнийхөө талаар илэн далангүй ярилаа

09/11/2026

Жүди Денчийг “The Chronicles of Riddick” кинонд тоглуулахын тулд Вин Дизель завины дайтай том цэцгийн баглаа илгээж байжээ

09/11/2026

Нийслэлийн “Улаанбаатар” театрын 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо

09/11/2026

Соёл, урлагийн газрын албан хаагчид Уран зургийн галерейн “Агуу уран зураг” боловсролын хөтөлбөрт хамрагдлаа

09/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.