Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн 1989 онд бүтээсэн “Мөнгөн мод” бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхэн дурсгал, төрт ёсны уламжлал, шашин шүтлэгийн эрх чөлөөний үзэл санааг орчин үеийн уран сайхны хэлээр илэрхийлсэн бэлгэдлийн гүн агуулгатай бүтээл билээ.
“Б.Пүрэвсүх сан”-аас “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Мөнгөн мод” эх бүтээлийн хэвлэмэл хуулбарыг бэлэглэлээ.
“Мөнгөн мод” бүтээл нь түүх, урлаг, төр ёс, оюун санааны эрх чөлөөг холбосон, Монголын соёл иргэншлийн нээлттэй, хүлээцтэй мөн чанарыг илэрхийлсэн уран сайхны өв. Тиймээс “Чингис хаан” үндэсний музейн сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж музейн зүгээс батламжийг “Б.Пүрэвсүх сан”-д гардуулан өглөө.

