2006 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан “Click Click Boom” бүлгийн 20 жилийн энэ онд тохиож байна. Эл ойдоо зориулсан тоглолтыг арваннэгдүгээр сарын 21-нд “АСА арена”-д хийх гэж буй.
20 жилийн ойдоо зориулсан тоглолтынхоо өмнө “Буруу газар зөв цагт” дууныхаа ремикс хувилбарыг сонсогчдодооо хүргэлээ. Тус шинэ хувилбарт “Click Click Boom” бүлгээс гадна реппер Youngsub, Cili, Б.Тамир, Wolfizm, ThunderZ, Spyder нар хамтарчээ.
Тэгвэл эл дуунд хамтарсан шинэ артист Spyder нь реппер, продюсер Desant буюу Г.Батболдын хүү аж. Desant энэ талаар инстаграм хуудсандаа “Буруу газар зөв цагт” дээр сүүлд аймаар шаадаг манай хүү юм байгаа юм. Одоо ид од болж яваа ах нар нь хүлээн зөвшөөрөөд хамтралдаа оруулж байхад хип хопоо ч мэдэхгүй суганууд хуцацгаагаад. Энэ highclass rap тэдэнд зориулагдаагүй. Gee, Nomad, Sub, Cili, Tamir, Wolf, Thunder гээд репперүүдтэй нэг дор хамтарсан 16 настай бацаан түүхэнд байхгүй. Аав нь Desant болохоор гэж үү? Та нарын аав ч ингэж шааж чадаагүй. Uknowumsayin’.
Хип хоп хэзээд миний мах цусанд, зүрхэнд цохилж ирсэн. Би Desant” хэмээн стори оруулжээ.


