Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдлээ
Театр

Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдлээ

Урлаг Урлаг15/11/2026Шинэчлэгдсэн:16/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын театр, урлагийн байгууллагууд олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн театрын урлагийн сүлжээнд нэгдэх шинэ боломж нээлээ.

Соёл урлагийн газрын мэдээлснээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг “Торгоны замын олон улсын театрын холбоо”-ны удирдлагуудтай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон, хамтран ажиллах эхлэл тавив.

Уулзалтаар Монголын театр, урлагийн байгууллагуудыг тус холбооны гишүүн байгууллагуудтай холбох, хамтарсан уран бүтээл туурвих, жүжиг, тоглолтын харилцан солилцоо хийх, айлчлан тоглолт зохион байгуулах, найруулагч, жүжигчин, уран бүтээлчдийн мэргэжлийн солилцоог хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Мөн театрын менежмент, маркетинг, тайзны технологийн чиглэлээр туршлага солилцох, олон улсын театрын наадам, фестивальд Монголын уран бүтээлчид болон уран бүтээлийг оролцуулах боломжийн талаар ярилцсан байна.

“Торгоны замын олон улсын театрын холбоо” нь 2016 оны 10 дугаар сард БНХАУ-ын төрийн өмчит China Arts and Entertainment Group (CAEG)-ийн санаачилгаар байгуулсан олон улсын театр, тайзны урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээ юм. Анх 21 орны 56 гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус холбоо өдгөө Ази, Европ, Америк, Латин Америк, Африкийн 48 улс, бүс нутгийн 188 театр, урлагийн байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна.

Тус холбоо нь гишүүн байгууллагын айлчлан тоглолт, хамтарсан уран бүтээл, театрын менежмент, тайзны технологийн туршлага солилцоо, залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зэрэг олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын театр, тайзны урлагийг олон улсад сурталчлах, үндэсний уран бүтээлийг дэлхийн үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гадаадын театр, урлагийн байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026
Театр Урлаг

ФОТО: “Норсон зүрх” мюзиклээс

13/11/2026
Театр Урлаг

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдлээ

15/11/2026

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.