Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Солонгосын одын гарын үсгийг авах гэсэн охидын үймээний бичлэг
Уртын дуу

Солонгосын одын гарын үсгийг авах гэсэн охидын үймээний бичлэг

Урлаг Урлаг01/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_rytr2328590972014-11-01-13-33[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-НАДАД ДИВААЖИНД БАЙГАА ЮМ ШИГ МЭДРЭМЖ ТӨРСӨН-

“Metromall” их дэлгүүрийн үүдэнд хоёр хоногийн өмнө арван жилийн хүүхдүүд нэг дор бөөнөөрөө цугларчихсан орилж, хашгиралдан багахан хэмжээний үймээн үүссэн мэт харагдаж байлаа.  Учир байдлыг цугласан хүүхдүүдээс асуувал БНСУ-ын киноны од Ким Бум кофе шопын нээлтэд хүрэлцэн ирсэн аж. Харин сурагчид түүний гарын үсгийг авахын тулд ийнхүү шоргоолж шиг олноороо цугласан энэ юм. Жүжигчин залуу Монгол улсад ганцхан өдрийн хувиартай ирсэн тул гарын үсгээ олон хүнд өгч чадахгүй зөвхөн урилгаар  кофе шопын нээлтэд оролцсон хүүхэд өгнө гэжээ. Гэвч түүний гарын үсгийг авахаар  “Metromall” их дэлгүүрийн гадаа түүний харах гэж хэдэн зуун хүүхэд цугларчихсан учир цөөн хэдэн хүүхдэд гарын үсгээ өгөхөөр болсон байна. Тиймээс арван жилийн хүүхдүүд Ким Бумтай уулзахын тулд юу ч хийхээс буцахгүй бие биенээ дарж алах шахан хаалганы зүг дайрцгаана.

Сурагчдын эмх замбараагүй байдлыг зохицуулах гэж зохион байгуулагчид нь нэлээн сандралдаж хамгаалагчдыг нэмж гаргаж харагдана. Сурагчдын зарим нь бүр хаалга руу хэт их дайрснаас болж ахлах ангийн нэгэн сурагч охин хүүхдүүдийн хөлд гишгүүлэхээ дөхөв. Гэтэл тайзны ар талаас түүний найз бололтой нэг охин хамгаалагч залууд хандан “Ахаа манай найз охин хагалгаанд ороод удаагүй байгаа юм. Ухаан алдаж унадаг болохоор та хурдхан татаад босгоод өгөөч” хэмээн орилж харагдав.

Харин Ким Бумын гарын үсгийг аваад гарч ирсэн охидын нүүр нь минчийтлээ улайчихсан ухаан алдахаас наагуур гарч ирж байв. Бид тэднийг сэтгэгдлийг сонсоход “Надад диваажинд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэр үнэхээр царайлаг юмаа. Гар барихад ухаан нь балартсан” гэж байв. Сэтгэл хөдлөлдөө хэт хөдлөгдсөн сурагчдын бужигналдааныг харсан томчууд тойрч зогсон толгойгоо сэгсэрч харагдлаа.

-САЛБАРЫН САЙД НЬ ХҮРТЭЛ ОЧЖЭЭ-

Тус кофе шопын нээлтийн туузыг кино од Ким Бумтай хамт БШУС Л.Гантөмөр хайчилжээ. Уг үйл явдлыг харсан, сонссон бүхэн Солонгосын “Цайны дэлгүүр” Монголын боловсролын салбартай ямар холбоотойг гайхацгааж байх юм. Цахим ертөнцөд сайдтайгаа хөл алдсан уг үйл явдал ухаж хариуг эс олсон хүмүүс л дүүрэн байна. Магадгүй дээрх үйл явдал бидэнд их зүйлийг хэлж байна. Солонгос  савангийн дууриудаар өдөр шөнөгүй бөмбөгдүүлж байгаа залуу үеийн сэтгэлгээ ингэж төлөвшихөөс өөр яах билээ. Дэлхий хавтгай болсон гээд ингэж хурдтай даяаршиж болохгүй санагдана. Энэ маягаараа бүх зүйл Солонгос болоход тун ойрхон байна даа. Манай улсын арван жилийн сурагчид Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулаад ирж буй ардын урлагийн хамтлагуудаа ингэж угтаж авбал хэн ч дургүйцэхгүй.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.