Жүжигчин Н.Баярмаа, найруулагч А.Чингүн, жүжигчин Э.Идэрболд нар хамтран “Монгол” хэмээх театр байгуулан байгуулан, уран бүтээлээ туурвиж буй. Тус театрынхаа анхны бүтээлээр Бернард Шоугийн “Цезарь, Клеопатра хоёр”, Уильям Шекспирийн “Антони. Клеопатра хоёр” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Клеопатра” жүжгийг сонгож, Н.Баярмаа тайзнаа Клеопатрагийн дүрээр гарсан юм.
Тэгвэл тус Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа Монголын театрын тайзнаа амилуулах гэж байна.
“Love letters” жүжиг нь 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотод Офф-Бродвейн тайзнаа анхлан тавигдаж, түүнээс хойш дэлхийн 50 гаруй улсад тоглогдсоор ирсэн юм.
Хайр, цаг хугацаа, амьдралын үнэ цэнийг захидлаар өгүүлэх “Love letters” романтик драмын жүжгийн гол дүрд “Монгол” театрын үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглох бөгөөд арваннэгдүгээр сарын 21, 22, 28, 29-нд “Чингис хаан” зочид буудлын “Өргөө” танхимд үзэгчдийн хүртээл болгоно.

