Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Женифер Лопес өөрийн намтарын номоо хэвлүүлжээ
Нийгэм

Женифер Лопес өөрийн намтарын номоо хэвлүүлжээ

Урлаг Урлаг03/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nom1134684129782014-11-03-16-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 45-н настай дуучин Женифер Лопес өөрийн  намтарын номоо “True love” нэрээр хэвлүүлэн худалдаанд гаргах гэж байна.

Тэрбээр уг номондоо амьдралдаа учирсан эрчүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичсэн ба номынхоо нэг бүлгийг хүүхдүүдийнхээ эцэг Марк Энтонид зориулсан байна. Дуучин бүсгүй Марк Энтонигийн тухай хэлэхдээ “Хуримынхаа долоон жилийн ойг тэмдэглэсний дараа бидний гэрлэлт үлгэр шиг төгс биш болохыг ойлгосон. Тухайн үед бидний харилцаа амьдрал дээр харагдаж байгаа шигээ гялалзсан байгаагүй юм. Өдрөөс өдөрт нурж буй хамтын амьдрал минь намайг айлгах болсон. Миний зүрх шархлаад хоцорсон учраас Марктай хэзээ ч дахиж амьдрахгүй” гэжээ.

Түүнчлэн түүний зүрх сэтгэлийг хамгийн их шархлуулсан хүн бол Бен Аффлек ба түүнээс салсан нь Женниферийн амьдралд тохиосон хамгийн хүнд даваануудын нэг байсан төдийгүй Жениферийн хувьд зүрхийг нь шархлуулсан цорын ганц эр хүн байсан хэмээн хэлсэн байна.

Уг номны нээлт маргааш Лос-Анжелес хотод болох ба англи, испани хэлээр хэвлүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026

Лиза, Анитта, Рема нар ДАШТ-ий албан ёсны сүлд дууг дууллаа

22/05/2026

“Татар” хамтлаг: “Зарим хайр хамт үлддэггүй ч дурсамж нь дуу болон үүрд мөнхөрдөг”

22/05/2026

Болгарын найруулагчийн бүтээл Японд хүүхдийн сайн сайхны төлөөх шагналыг хүртэв

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.