Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Түүх»Үндэсний номын санг байгуулсны 105 жилийн ой тохиолоо
Түүх

Үндэсний номын санг байгуулсны 105 жилийн ой тохиолоо

Урлаг Урлаг20/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Үндэсний номын санг үүсгэн байгуулсны түүхт 105 жилийн ой өчигдөр /2026.11.19/ тохиолоо.

Үндэсний номын санг 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 гаруй номын фондтойгоор үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө гурван сая гаруй ном, хэвлэлийн бүтээл, ховор нандин гар бичмэл, судар, бичгийн дурсгал бүхий арвин сан хөмрөгтэй болж, үндэсний бичиг соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий эрдэм мэдлэг, оюуны өвийн томоохон төв болон өргөжин хөгжжээ.

Тус байгууллага монголчуудын оюуны өв, түүх, соёл, эрдэм мэдлэгийн үнэт бүтээлийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ номын сангийн салбарын хөгжил, шинэчлэлийг манлайлан, соёл, эрдэм шинжилгээ, судалгааны түшиц байгууллага болон төлөвшсөн байна. 105 жилийн хугацаанд ховор нандин ном судар, гар бичмэл, бичгийн дурсгалыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, үндэсний оюуны өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үе үеийн удирдлага, эрдэмтэн судлаачид, номын санчид, ажилтан, албан хаагчид үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан номын сангийн салбарт өрнөж буй өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн ойлголтуудыг судлан, хэрэглээнд нэвтрүүлэх, салбарын судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх замаар номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор “Номын сан судлал-2026” эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Түүнчлэн “Эрдэмд хөтөлсөн 105 жил” тусгай үзэсгэлэнг Салбар номын сангийн үзэсгэлэнгийн танхимд гарган, олон нийтэд толилуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

ФОТО: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

17/11/2026
Театр Урлаг

УДЭТ 95 жилийн ойдоо зориулан долоон номын бүтээлийг өргөн барьж байна

17/11/2026
Утга зохиол Урлаг

“Хэнз эгшиглэн” номд 81 сурагчийн шүлэг багтжээ

17/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний номын санг байгуулсны 105 жилийн ой тохиолоо

20/11/2026

Эртний нүүдэлчдийн соёлыг илтгэх хүн чулуун хөшөө

20/11/2026

Испанийн шүүх Хулио Иглесиасын бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж эхэллээ

19/11/2026

Брэд Питт Жеймс Бондын эсрэг дүрд тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ

19/11/2026

Дуучин, жүжигчин Тейана Тейлор тогоочийн мэргэжил эзэмшлээ

19/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.