Америкийн “Backstreet Boys” хамтлагийн дуучин Эй Жей Маклин хамтлагийн гишүүдгүйгээр бие даасан аялан тоглолтоо хийхэд эхэндээ сэтгэлзүйн хувьд амаргүй байсныг хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр “Alexander James: The Better Man Tour” нэртэй бие даасан аялан тоглолтынхоо талаар “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тайзнаа ганцаараа гарах үедээ “Backstreet Boys” хамтлагийн бусад гишүүд болох Ник Картер, Брайан Литтрелл, Хауи Доро, Кевин Ричардсон нарыг хажуудаа байхгүйг мэдрэхэд нэлээд хүнд байсан гэжээ.
Тэрбээр “Зүүн, баруун талаа харахад хажууд минь хэн ч байхгүй байсан” хэмээн ярьсан байна. Хэдийгээр өөрийн чадварлаг хөгжимчдийн хамт тайзан дээр гарч байсан ч хамтлагийнхаа гишүүдгүй тоглох нь огт өөр мэдрэмж төрүүлжээ. Гэсэн хэдий ч удалгүй тэрээр шинэ орчиндоо дасаж, тайзан дээр өөрийгөө илүү чөлөөтэй мэдэрч эхэлсэн байна.
Түүний бие даасан тоглолтод үзэгчдээс маш эерэг сэтгэгдлүүдийг авч байгаа бөгөөд “Alexander James: The Better Man Tour” аялан тоглолт 2027 оны хоёрдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.
Эй Жей Маклин 1993 оноос “Backstreet Boys” хамтлагийн гишүүнээр ажиллаж, дэлхийн поп хөгжмийн хамгийн алдартай хамтлагуудын нэгийг бүтээлцсэн юм. Харин бие даасан уран бүтээлээрээ дамжуулан тэрбээр өөрийн шинэ талыг үзэгчдэд нээж байна.

