Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»G-Dragon-ы “Good Day” төсөл хоёрдугаар улирлаараа эргэн ирнэ
Дуу хөгжим

G-Dragon-ы “Good Day” төсөл хоёрдугаар улирлаараа эргэн ирнэ

Урлаг Урлаг25/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын “BIGBANG” хамтлагийн ахлагч G-Dragon-ы уран бүтээлчдийг нэг дор цуглуулж, хамтран хөгжим бүтээдэг “Good Day” төсөл хоёрдугаар улирлаараа эргэн ирэхээр болжээ. Шинэ улирлын продюсерын бүрэлдэхүүнийг 2026 оны арваннэгдүгээр сарын 23-нд албан ёсоор танилцуулсан байна.

Энэ удаагийн төслийн гүйцэтгэх продюсероор G-Dragon ажиллах бөгөөд продюсерын багт к-поп болон Солонгосын хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй уран бүтээлчид нэгджээ. Тухайлбал, “Stray Kids” хамтлагийн дуу зохиогч, продюсерын баг болох 3RACHA, “i-dle” хамтлагийн Сойон, Code Kunst, “Jannabi” хамтлагийн Чой Жон Хүн, дуучин HANRORO болон Пак Мён Сү нар оролцох юм.

Мөн төслийн найруулагчаар өмнөх улирлыг удирдсан Ким Тэ Хо ажиллахаар болжээ. Тэрбээр G-Dragon-той дахин хамтран ажиллаж, өөр өөр хөгжмийн чиглэл, үеийн уран бүтээлчдийг нэгтгэсэн шинэ бүтээл төрүүлэхээр зорьж байна.

“Good Day” төслийн хоёрдугаар улиралд G-Dragon цомгийн ерөнхий чиглэл, дууны жагсаалтыг хариуцаж, продюсеруудтай хамтран хөгжим бүтээхээр төлөвлөжээ. Харин энэ удаагийн цомогт ямар дуучид оролцох болон хамтын бүтээлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.

Төслийн эхний улиралд G-Dragon төрөл бүрийн салбарын алдартнуудыг урьж, хамтран дуу бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татсан юм. Харин хоёрдугаар улиралд хөгжмийн продюсеруудын хамтын ажиллагаанд илүүтэй төвлөрөхөөр байгаа нь онцлог болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Click Click Boom” бүлгийн 20 жилийн энэ ойн тоглолтоос

25/11/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: Дуучин Б.Амархүүгийн “Хайрын гэгээ” тоглолтоос

25/11/2026
Дуу хөгжим Урлаг

“Дотор хүрээ” хамтлагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт өнөөдөр “Түмэн эх” өргөөд болно

25/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon-ы “Good Day” төсөл хоёрдугаар улирлаараа эргэн ирнэ

25/11/2026

Пуэрто-Рикогийн мисс Женнифер Баррето 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний ялагч боллоо

25/11/2026

“Титаник”-аас гаргаж авсан эд зүйлсийг дуудлагаар худалдахыг хоригложээ

25/11/2026

И.Айвазовскийн “Шөнийн Венец” зургийг 1.3 сая еврогоор худалджээ

25/11/2026

ФОТО: “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнгээс

25/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.