Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Дорно дахины улсын музейн сан хөмрөг дэх Монголын 270 шилмэл бүтээлийг каталогт багтаажээ
Музей

Дорно дахины улсын музейн сан хөмрөг дэх Монголын 270 шилмэл бүтээлийг каталогт багтаажээ

Урлаг Урлаг27/11/2026Шинэчлэгдсэн:27/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд ОХУ-ын Дорно дахины улсын музейн сан хөмрөгт хадгалж буй Монголын урлагийн бүтээлүүдийг судлан, “Дорно дахины улсын музейн цуглуулга дахь Монголын урлагийн бүтээлүүд” номыг хэвлүүлжээ.

“Чингис хаан” үндэсний музейн мэдээлснээр, тус номын нээлт Москва хотноо энэ сарын 24-нд болсон байна. “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, Монголын түүх, соёлтой холбоотой өвийг дэлхийн олон орны музей, архив, номын сан, хувийн цуглуулагчдаас эрэн сурвалжилж, судлан, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээд байна.

Төслийн санаачлагч, удирдагчаар “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун ажиллаж буй. Өнөөг хүртэл ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвеги, Герман, Их Британи зэрэг орны музей, архивт хадгалж буй Монголын түүх, соёлын өвийг танилцуулсан 13 цуврал бүтээл хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгожээ.

Энэ удаагийн бүтээлийг Дорно дахины улсын музейн судлаачидтай хамтран бэлтгэсэн ба номын нээлтийн үеэр академич С.Чулуун төслийн цаашдын зорилго, хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бид төслийн хүрээнд цаашид 20 боть хэвлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд Дорно дахины улсын музейн ерөнхий захирал Александр Седовтой хамтран ажилласандаа баяртай байна. Анх 2023 онд Москва хотноо бид уулзаж, хамтран ажиллах талаар ярилцаж байсан бол өнөөдөр тэрхүү яриа ажил хэрэг болж, бодит бүтээл болон гарлаа. Номын эхийг богино хугацаанд чанартай бэлтгэн ажилласан музейн хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү номыг орос, монгол, англи хэлээр Улаанбаатар хотноо хэвлүүлсэн” хэмээн онцолсон юм.

Тус каталогт Дорно дахины улсын музейн сан хөмрөгт хадгалж буй XIX-XX зууны Монголын бурхан шашны урлагийн бүтээл, гоёл чимэглэл, хэрэглээний урлагийн шилмэл 270 үзмэрийг сонгон багтаажээ. Үзмэр бүрийг товч тайлбар, гэрэл зургийн хамт нийтэлж, үүнээс гадна музейн Монголын цуглуулга хэрхэн бүрдсэн түүх, уг цуглуулгыг судалж байсан ахмад судлаач, эрдэмтдийн тухай мэдээллийг оруулсан байна. Ийнхүү бүтээл нь Монголын урлаг, соёлын өвийг судлах дотоод, гадаадын судлаачдад чухал хэрэглэгдэхүүн болох юм.

Дорно дахины улсын музейн сан хөмрөгт өдгөө Монголын 2000 гаруй дурсгал хадгалж байгаа аж. Үзмэрийн бүрдэл, урлаг, уран сайхны үнэ цэн, ач холбогдлын хувьд ОХУ-ын ижил төстэй музейнүүдийн дундаас онцгой байр суурь эзэлдэг байна. Тухайлбал, тус музейд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийц, ур хийц бүхий хэд хэдэн бурхан хадгалж байгаа нь Оросын музейн цуглуулгын төдийгүй дэлхийн хэмжээнд ховор нандин өвд тооцогдох юм.

Номын эхийг Дорно дахины улсын музейн Ойрх Дорнод, Төв болон Өмнөд Азийн хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Нонна Альфонсо, тус хэлтсийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Оюна Галданова нар бэлтгэжээ. Номын нээлтэд Москва хотын томоохон музейн судлаачид, ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн Монгол судлалын профессор А.Д.Цендина, залуу монгол судлаачид оролцсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Завхан аймгийн Ургамал сумын орон нутаг судлах музейн үзүүлгийг шинэчиллээ

26/11/2026
Музей Урлаг

ФОТО: “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” тусгай үзэсгэлэнгээс

25/11/2026
Музей Урлаг

Дундад зууны үеийн түүхэн өвийг үзэсгэлэнгээр таниулж байна

25/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Улсын хүүхэд залуучуудын театрын түүхэн 75 жилийн ой тохиож байна

27/11/2026

Нэрт уран барималч Н.Цогмагнай агсны дурсгалд зориулсан “Цог хийморийн шүтээн” үзэсгэлэнг дэлгэлээ

27/11/2026

Монгол тэмээний өдөр, Морин хуурын өдөртэй болох хуулийн төслийг дэмжив

27/11/2026

Дорно дахины улсын музейн сан хөмрөг дэх Монголын 270 шилмэл бүтээлийг каталогт багтаажээ

27/11/2026

Эгч дүү Дакота болон Элль Фэннинг нарын хамтран тоглосон “The Nightingale” кино 2027 оны гуравдугаар сард нээнэ

26/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.