Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Нэрт уран барималч Н.Цогмагнай агсны дурсгалд зориулсан “Цог хийморийн шүтээн” үзэсгэлэнг дэлгэлээ
Үзэсгэлэн

Нэрт уран барималч Н.Цогмагнай агсны дурсгалд зориулсан “Цог хийморийн шүтээн” үзэсгэлэнг дэлгэлээ

Урлаг Урлаг27/11/2026Шинэчлэгдсэн:27/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд нэрт уран барималч Нямхүүгийн Цогмагнай агсны дурсгалд зориулсан “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэнг өнөөдөр (2026.11.27) нээлээ.

Монгол хурдан морь уран барималчийн бүтээлийн гол сэдэв байв. Тэрбээр хурдан морины 80 гаруй баримал бүтээснээс 40 гаруй нь хөшөө дурсгал, цогцолбор болон аймаг, сумдад сүндэрлэж байна. Мөн “Чингис хааны онгон” цогцолборын Их хаадын 37 баримал, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгалыг бүтээлцэж, хурдан морины медалийн эх загваруудыг урлажээ.

Түүний бүтээлүүд монгол морины сүр хүч, монгол хүний хийморь, омогшил, үндэсний бахархлыг илэрхийлсэн үнэт өв болон үлджээ. Үзэсгэлэн нь Н.Цогмагнай агсны бүтээлүүдийг нэгтгэн олон нийтэд толилуулж, үндэсний уран баримлын уламжлалыг хойч үедээ өвлүүлэхэд ач холбогдолтой.

Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн шилдгээр Т.Баттогтохын “Хатад” бүтээл шалгарчээ

27/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Хонин нуга” байгалийн судалбар уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

26/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026

“Тусгаар тогтнол” үзэсгэлэнгийн шилдгээр Т.Баттогтохын “Хатад” бүтээл шалгарчээ

27/11/2026

Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлжээ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.