Холливудын жүжигчин Марго Робби “A24” кино компанийн шинэ бүтээл “The Week of Pain” киноны гол дүрд тоглохоор болжээ. Уг киног “The Drama” бүтээлээрээ танигдсан Норвегийн найруулагч Кристоффер Боргли найруулж, зохиолыг нь мөн өөрөө бичих юм.
Киноны продюсероор “A24”, “Square Peg”, Марго Роббигийн үүсгэн байгуулсан “LuckyChap” болон “Dilemma Films” ажиллах аж. Ийнхүү Марго Робби жүжигчний ажлынхаа зэрэгцээ продюсерын хувиар ч уг төсөлд оролцож байна.
Кристоффер Боргли өмнө нь “Sick of Myself”, “Dream Scenario” зэрэг өвөрмөц өгүүлэмжтэй киногоороо олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татсан найруулагч юм. Харин түүний “The Drama” бүтээлд Зендаяа, Роберт Паттинсон нар тоглосон билээ.
Одоогоор “The Week of Pain” киноны үйл явдал, бусад жүжигчдийн бүрэлдэхүүн болон нээлтийн товыг албан ёсоор зарлаагүй байна. Харин зураг авалтыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Deadline” мэдээлжээ.

