Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ихэлийн эгшиглэн” IX уралдаанд 130 ардын авьяастан оролцлоо
Нийгэм

“Ихэлийн эгшиглэн” IX уралдаанд 130 ардын авьяастан оролцлоо

Урлаг Урлаг11/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1_o_500x5004840691402014-11-11-11-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн санаачилга, дэмжлэгээр 2006 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн Ховд аймгийн аварга морин хуурч, хамтлаг шалгаруулах “Ихэлийн эгшиглэн” уралдаан амжилттай боллоо. Энэ жилээс эхлэн уг уралдааныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж оролцож байгаа юм.
 
Манхан сумын соёлын төвд болсон энэхүү уралдаанд тус аймгийн 16 сум, Говь-Алтай аймгийн Тонхил сумаас 130 морин хуурч, ардын авьяастнууд ирж оролцсон бөгөөд хамгийн залуу нь 13 настай,  хамгийн ахмад нь 62 хүртэлх настай байв. Оролцогч бүр гурван аялгууг хуурдахын зэрэгцээ хуурын аялгуунд хөөмийлөх, бий биелэх, тууль, магтаал хэлж, язгуур урлагийн янз бүрийн зэмсэг, төрлүүдийг хавсран хэрэглэж байсан нь үзэгч, шүүгчдийн сонирхлыг ихэд татжээ.

Уралдаанд насанд хүрэгчдийн хамтлаг төрөлд Дөргөн сумын "Аргаусун" хамтлаг шалгарч, өргөмжлөл цомын эзэн болсон бол удаах байрт Булган сумын "Айзам", Эрдэнэбүрэн сумын "Ойрод эгшиг" хамтлаг шалгарчээ. Харин хүүхдийн хамтлагийн төрөлд тэргүүн байранд Жаргалант сумын "Ойрод эгшиг" шалгарч, Мөнххайрхан сумын "Цаст алтай", Үенч сумын "Үенчийн эгшиг" хамтлаг удаалсан аж. Морин хуурчдын насанд хүрэгчдийн гоцлол төрөлд Дөргөн сумын морин хуурч Сүхбаатар тэргүүлж, Чандмань сумын морин хуурч Алтангэрэл, Манхан сумын морин хуурч Бямбаа нар удаах байрын эзэд болсон байна. Хүүхдийн морин хуурчдын гоцлол төрөлд Жаргалант сумын III сургуулийн сурагч  морин хуурч Түвшиндалай түрүүлж, удаах байруудад Манхан сумын дунд сургуулийн сурагч Билгүүнтөгөлдөр, мөн сумын сурагч Батэрдэнэ нар оржээ.

Өв уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй “Ихэлийн эгшиглэн” уралдааныг дараа жилээс орон нутагтайгаа хамтран баруун бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.