Дэлхийн театрын урлагийн сор бүтээлүүдийн нэг абсурд театрын томоохон төлөөлөгч Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг “Black box” театрын уран бүтээлчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл “Black box” театрын хамт олон “Хирснүүд” жүжгийг дахин арваннэгдүгээр сарын 15-нд 18.00 цагт “Black box” театрт тоглох нь ээ.
Уг жүжгийн зохиолыг “Арт лар хаус”-ын орчуулагч, урлагийн менежер Б.Цацрал орчуулж, театрын урлаг сонирхогчдын хүртээл болгосон юм.
Б.Цацралын орчуулсан Сара Кейний “Солиорол” жүжгээрээ тус театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Самуэл Бекетийн Краппын “Сүүлчийн бичлэг” жүжгээрээ жүжигчин Г.Мөнхжаргал нар “Гэгээн муза” наадмаас нэг хүний жүжгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй жүжигчний цомын эздээр тодорсон юм.