Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үзэгчдэд инээдмийн киноны мастерууд хэмээн үнэлэгдэв
Уртын дуу

Үзэгчдэд инээдмийн киноны мастерууд хэмээн үнэлэгдэв

Урлаг Урлаг13/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
77676752512014111316506886494142014-11-13-17-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уг гэрэл зураг дээрх залуусыг та бүхэн андахгүй сайн танина. “ТВ Коктейль” хамтлагийн чадварлаг залуус. Телевизийн нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлж тайз, дэлгэцийн төрөлд авьяасаа сорьж, амжилтын шатаа ахиулж яваа.

2012 онд найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран “Хоёр ертөнцийн буудалд” жүжгийг тайзнаа тавин драмын урлагт “тэсрэлт” хийн сонгодог төрөлд ямархан чадалтай уран бүтээлчид болохоо үзэгчдэд харуулсан билээ.  Мөн "Намрын синдром", "Сайн уу амьдрал минь", "Мөнгөний гахай" зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулж мэргэжлийнхэн болоод үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө кино театруудад нээлтээ хийсэн "Омарын эрэлд" кино үзэгчдээс сайшаал, магтаалын үгийг харамгүй хайрлаж байна. Тус кинонд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн бөгөөд бодрол, ухааралыг цагаахан инээдээр өгүүлсэн нь тун сонирхолтой. 

Тус хамтлагийн цахим хуудаст "Омарын эрэлд" киног үзсэн үзэгчид өөрсдийн сэтгэгдлээ бичин үлдээжээ. Ихэнхи үзэгчид үнэхээр инээдтэй болж хэмээсэн бол нэгэн кино сонирхогч инээдмийн кино үзээд ингэж инээж байсангүй ээ тв коктейл инээдмийн киноны мастер болсон байна гэж үнэлэв. 

Кино бол хамтын бүтээл гэж жүжигчин Цоомоо хэлсэн. Уран бүтээлд хамгийн үнэнч, зөв дүнг өгдөг хүмүүс бол үзэгчид. Тиймээс энэ удаад үзэгчдийн сэтгэгдлийг онцлон уншигчдадаа хүргэж байна. 

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.