Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сити” дээд сургуулийн оюутан Дэлхийн шатрын их мастер А.Энхтуул 30 хүнтэй зэрэг тоглолт хийлээ /фото сурвалжлага/
Нийгэм

“Сити” дээд сургуулийн оюутан Дэлхийн шатрын их мастер А.Энхтуул 30 хүнтэй зэрэг тоглолт хийлээ /фото сурвалжлага/

Урлаг Урлаг15/11/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGS8929860054454201411141851763129982014-11-15-12-06[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Шатрын спортын олон улсын их мастер /ОУИМ/ цолны болзол хангасан А.Энхтуул Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны Их мастерын цол тэмдгээ албан ёсоор хүлээн авлаа.  Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй шатарчдаас Олон улсын их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар хүртээд байсан бол ийнхүү гурав дахь Их мастер цолтноор А.Энхтуул тодров.

Шинэхэн Их их мастер А.Энхтуул “Сити” дээд сургуулийн багш, оюутан нартай шатрын өрөг дээр уулзаж 30 хүнтэй зэрэг тоглолт хийлээ. 

Тэрбээр "Их мастер цол тэмдгээ аравдугаар сард гардаж авсан. Ингээд их мастер болсны хамгийн анхны тоглолтоо сургууль дээрээ 30 хүнтэй зэрэг тоглолоо. Олон улсын шатрын их мастер болохын тулд Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулж байгаа олон улсын шатрын тэмцээнүүдэд оролцож норм болон олон улсын гадаад рейтингээ чансаагаа 2000  хүргэх байдаг. Миний хувьд Украйн улс, ОХУ-ын Москва хотод болсон олон улсын тэмцээнүүдэд оролцож их мастерын болзлоо хангасан. Би ОХУ-ын Шатрын их сургуульд суралцдаг. Үүнийхээ хажуугаар монголынхоо "Сити" дээд сургуулийн Бизнес удирдлагын чиглэлээр ОУ-ын худалдааны менежментийн дөрөвдүгээр курст суралцаж байна. Энэ хугацаандаа сургууль дээрээ хамгийн анхны албан ёсны шатрын зэрэг тоглолтыг хийлээ. Энэ тэнцүү тоглолоо. Сургуулийнхаа багш, оюутнууддаа баярлалаа." гэлээ. 

"Сити" дээд сургуулийн захирал Доктор, профессор Ц.Байгалмаа: "Хүн бол амжилтанд хүрч өөрөө, бусдыгаа уриалан дуудаж өндөр оргилд хүрдэг. Сургуулийн бахархал бол оюутан, сайн багш нар байдаг. Бидний дунд Монголын ард түмний бахархалд оюунлаг хүн бидний дунд байгаа нь бахархал мөн. А.Энхтуул Монголынхоо 100 гаруй их, дээд сургуулиас "Сити" дээд сургуульд суралцахаар сонгосонд бид баяртай байна. Бид энэхүү төгсөгчөөрөө бахархахгүй юм бол юугаараа бахархах билээ. Монгол улсын отгон мастер маань удахгүй дипломоо хамгаалж сургуулиа төгсөнө. Үүнээсээ өмнө сургуулийнхаа багш, оюутнуудтай зэрэг тоглолт хийх хүсэлт тавьсан явдлыг бид хүндэтгэн хүлээн авч өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Их мастертай хамт шатар тоглож насан туршдаа мартагдахгүй үйл явдлыг бичилцсэн, Хаан спортыг хүндэтгэн оролцсон багш, оюутнууддаа баярлалаа" хэмээн өөрийн сэтгэлийн үгээ илэрхийллээ.

Энэ үеэр сургуулийн захирал Ц.Байгалмаа дэлхийн шатрын их мастер А.Энхтуулыг сургуулийнхаа 15 жилийн ойн хүндэт медиалиар болон дурсгалын зүйлээр шагнав. Мөн шатарчин А.Энхтуултай тоглосон 30 хүнд "Дурсамж" гардуулсан бөгөөд шилдэг таван тоглогчид "Батламж", дурсгалын зүйл гардууллаа. 

Ингээд  Их их мастер А.Энхтуулын "Сити" дээд сургууль дээр 30 хүнтэй зэрэг шатрын өрөг дээр тоглосон гэрэл зурган сурвалжлагыг хүргэж байна.

Х.Даваа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи”-ийн Чан Со Хи Монголын компанитай заргалдаж байна

30/03/2026

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.