Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гангар хун-2014” цомын эздийг тодруулна
Уртын дуу

“Гангар хун-2014” цомын эздийг тодруулна

Урлаг Урлаг25/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ce2b72a239c47f2cbig_500x500_500x5002483050282014-11-25-16-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн цэнгүүнийг ирэх сарын 12-ний өдөр “Чингис” зочид буудлын “Өргөө” ресторанд зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд энэ үеэр “Гангар хун” цомын эздийг тодруулах үйл ажиллагааг явуулах юм.Сүхбаатар аймгийн бахархалт шувуугаар нэрлэсэн энэхүү цомыг зургаан төрлийн номинацийн эздэд гардуулах бөгөөд шалгаруулалтад Сүхбаатар аймгийн уугуул болон суугуул иргэд оролцож, өөрийгөө болон өөр бусдын нэрийг дэвшүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгаас гаралтай, 2014 ондоо тухайн салбартаа ажлын үр дүн, амжилт бүтээлээрээ манлайлан, нутгийн нэрийг өндөрт өргөж байгаа салбар, салбарын манлайлагч шилдгүүдийг шалгаруулна.

Шалгаруулах үзүүлэлтүүд:
– 2014 онд тухайн салбартаа гаргасан амжилт, бүтээлүүд
– Нутгийн нэрийг өндөрт өргөсөн амжилт
– Манлайлан, үлгэр дууриалал үзүүлсэн байдал

Номинацийн төрөл:
1. Бүтээн байгуулалт, бизнесийн салбарын оны онцлох хүн
2. Спортын салбарын оны онцлох хүн
3. Соёл, Урлагийн салбарын оны онцлох хүн
4. Боловсрол, Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
5. Нутгийн төлөө зүтгэлтэн- 2014
6. Оны шилдэг Сумын нутгийн зөвлөл
Шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 25-наас эхлэн ирэх сарын 9-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Төлөөлөгчийн газарт хүлээж авна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.