Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол уран бичлэгийн антологи хэвлэгджээ
Нийгэм

Монгол уран бичлэгийн антологи хэвлэгджээ

Урлаг Урлаг26/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
47db8f972cb18a86f29a54df1d362003big9167432632014-11-26-09-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Монгол уран бичлэг” буюу “Mongolian Calligraphy” нэртэй томоохон каталоги хэвлэгдэн гараад байна. Уг ном “Монгол бичиг үгсийн түүхэн дэх уран бичээс”, “Монголын орчин үеийн уран бичлэг” гэсэн хоёр бөлгөөс бүрдэж байгаа бөгөөд эртний түүх соёлын дурсгалууд болон бичиг номын дотроос монгол уран бичлэг буюу каллиграфийн үүсэл гарлыг эрэн тодруулах оролдлого хийсэн байна.

Монгол уран бичлэгийн үүсэл хөгжил, ололтыг тольдон үзэж болох “Монгол уран бичлэг” хэмээх энэ номыг Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлэгээр Соёл яруу найргийн академиас эрхлэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо өмнөтгөл үг бичиж, монгол англи тайлбартайгаар хэвлүүлсэн байна. Уг номын нээлт ирэх 12 сарын эхээр болох ажээ.

“Монгол газар нутагт үүсч, Чингис хааны үед төрийн бичиг болсон монгол бичгийн дурсгалуудыг үзэж байхад уран яруу хэтрүүлэг дүрслэл бүхий бичлэг олонтаа тааралдах нь монгол уран бичлэгийн үүсэл гарвалыг эрт үеийн түүхийн алсаас эрж хайхад хүргэж байна” хэмээн уг номын өмнөтгөлд онцлон дурджээ.

Ерээд оноос хойш шинээр сэргэн мандсан үндэсний монгол бичиг нь уран бичлэгийн хөгжлийн шинэ эрин үеийг авчирсан бөгөөд энэ цагийн нэрт каллиграфич Д.Баттөмөр, Д.Батбаяр, Т.Жамьянсүрэн, Л.Түвшинжаргал нарын зэрэг уран бүтээлчдийн бүтээсэн шилдэг каллиграфиуд орсноороо уг ном уран бичлэгийн шилдэг бүтээлийн антологи гэхээр болсон байна.

Ч.БОДРОЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.