Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Шинэ жилийн үдэш Монгол анимейшн дэлгэцнээ гарна
Нийгэм

Шинэ жилийн үдэш Монгол анимейшн дэлгэцнээ гарна

Урлаг Урлаг28/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1898224_760118700747266_2835483182720964185_n_500x500894121712014-11-28-16-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ид шид, итгэмээргүй явдал, зөгнөл, мөрөөдлөөр дүүрэн шинэ жилийн баярын орой зурагтынхаа өмнө суугаад та юу үзэх вэ? 

Үзэж дассан өнөөх Америк киногоо бус Монгол залуусын оюун билэг, авъяас хөдөлмөрөөр бүтсэн Монгол хүүхэлдэйн киног үзэх боломжийг “Ондо” анимейшн студи, 4K1телевиз Танд олгож байна.

Уг хүүхэлдэйн кинонд хүний сайхан сэтгэл, хүүхдийн мөрөөдөл, залуусын хайр сэтгэл, шинэ оныг шинэ, өөдрөг бүхэнтэй угтах гэсэн хүмүүсийн чин хүсэл, амьдралын үнэт зүйлсийн тухай гэгээн түүхийг өгүүлэх бөгөөд “Ондо” студийн зураачид хүүхэлдэйн киноны уламжлалт аргаар бүтээж байгаа юм.

10 минут үргэлжлэх Монголын анхны шинэ жилийн анимейшны дууг  дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/ зохиож,  өөрөө дуулж байгаа бол жүжигчин Э. Чинзориг, СТА О. Долгор нар дуу оруулж, хамтран ажиллаж байна.

Мөн анимейшн бүтэх үйл явцыг харуулсан дөрвөн цуврал телевизийн нэвтрүүлгийг ирэх сарын 8-ны өдрөөс  эхлэн 4K1 телевизээр гаргахаар төлөвлөжээ.

Шинэ жилийн адал явдлаар дүүрэн “Артурын шинэ жил”, “Туйлын хурдан галт тэрэг”, “Гринч зул сарыг хулгайлсан нь”, “Кэролийн зул сар” –тай хамт танай гэрт бэлэг болон очих шинэхэн хүүхэлдэйн киноны туузыг тайлах мөч тун удахгүй.

             Хүүхэлдэйн кино бүтээх явц болон уран бүтээлчидтэй танилцаж, тэдний санаж сэдэх сонирхолтой үйл ажиллагаанд нэгдэхийг хүсвэл доорх линкээр хандаарай.

https://www.facebook.com/belegshortanimation

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна

30/03/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.