Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Чех улсад “Уйгаржин монгол бичиг”-ийн таталбар бичгийн үзэсгэлэн нээгдэв
Нийгэм

Чех улсад “Уйгаржин монгол бичиг”-ийн таталбар бичгийн үзэсгэлэн нээгдэв

Урлаг Урлаг01/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
97f09f28eb4f3194cfe127ef5c0ebdeeoriginal5029947342014-12-01-10-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бүгд Найрамдах Чех Улсын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба болон дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович нарын "Уйгаржин монгол бичиг"-ийн каллиграф буюу таталбар бичгийн үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чехийн Брно хотын “Утопиа” хэмээх олон үндэсний цайны газар болж өнгөрөв.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яамны төлөөлөл, Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутан, судлаачид болон Чех, Словак иргэд өргөнөөр оролцлоо.

Үзэсгэлэнгийн нээлтийн хүрээнд Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба монголчуудын соёл, бичгийн тухай лекц уншиж танилцуулахын сацуу БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Шинжан-Уйгарын Өөртөө Засах Оронд оршин суугаа Монголчуудын ахуй амьдрал, шашны зан үйл, өнгө төрхийг харуулсан презентаци хийв.

Нээлтийн ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт О.Срба болон Ф.Карахович нарт Монголын соёл, ахуй, зан заншлыг Чехийн олон нийтэд таниулах Монгол, Чехийн олон талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж байгаа хувь нэмэрт нь Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны талархлын бичиг болон билэг дурсгалын зүйл гардуулж энэхүү нээлтэд хүрэлцэн ирсэн олон нийтэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүх, уламжлалын талаар товч мэдээлэл хийж сонирхсон зарим асуултанд хариуллаа.

Түүнчлэн энэ үеэр дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович 2 метр урт цаасан дээр “Чингис хаан”-ыг таталбар бичгээр бичиж үзүүлсний дараа Монгол Улсын төрийн дууллыг Брногийн хөгжим бүжгийн сургуулийн оюутан нар хийл, кларнет хөгжмийн зэмсгээр эгшиглүүлж хүндэтгэл үзүүллээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа

27/07/2026

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.