Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно
Уртын дуу

“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

Урлаг Урлаг02/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot_1_500x5006209371482014-12-02-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сарын 10-ны өдөр “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаагаа   зохион байгуулах гэж байна.

Улсын Драмын Эрдмийн Театрын  хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Мөн Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга "Буруугүй буруутан" уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа  үзэгчдийг байлдан дагуулж нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ.

Энэхүү жүжиг нь Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхлэсэн бэсрэг долоон жүжгийн зургаа дахь жүжиг бөгөөд  “Буруугүй буруутан” жүжгийн найруулагч Э.Ёндоншарав жүжгийнхээ нээлтээр  Монгол Улсын СТА цолоор шагнуулж театрт урлагт хайртай үзэгчиддээ давхар давхар бэлэг барьсан билээ. Тэгвэл энэхүү жүжиг маань ирэх 05, 06-нд  тоглогдох гэж байна.  

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.