“Скин” интертайментийн бүтээл "Зүрх зогсохгүй" адал явдалт уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Уг кино нь 12 сарын 2-нд буюу өнөөдөр Тэнгис театрт 12 цаг 30 минутаас, Өргөө кино театрт 18 цагаас албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
Олон залуу уран бүтээлчдээс гадна хип хоп одод хамтран тоглосон гэдгээрээ онцлог уг кинонь анхны трейлерээ гаргасанаас хойш үзэгч залуусыг байлдан дагуулсаар байгаа билээ. Киноны найруулагчаар “Скин” интертайментийн найруулагч А.Анар ажиллаж, гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Чулуунбаяр, “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Б.Навчаа зэрэг шинэлэг уран бүтээлчид оролцон тогложээ.
Ингээд залуус та бүхнийг эх орон, хайр дурлал, анд нөхдийн үнэнч үерхэлийн тухай сонирхолтойгоор харуулсан "Зүрх зогсохгүй" адал явдалт бүрэн хэмжээний уран сайхны киног 12 сарын 2-ноос эхлэн кино театруудад хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
www.URLAG.mn