Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Бэлэгтэй зул сар” сүлд модны наадам болно
Нийгэм

“Бэлэгтэй зул сар” сүлд модны наадам болно

Урлаг Урлаг03/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot_10_500x5007876205852014-12-03-12-53[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жил айсуй. Өглөө босох тоолондоо “Шинэ жил хэзээ болох вэ, сүлд модоо хэзээ засах вэ” хэмээн асуух бидний үрс хичнээн хөөрхөн гээч. Тэгвэл тэр л бяцхан үрсээ баярлуулах хамгийн гоё сүлд модны наадам энэ сарын 19-нд эхлэх гэж байна шүү, эцэг эхчүүд ээ.

Энэ сарын 19, 20, 21-нд UB паласын Концертын их танхимд “Бэлэгтэй зул сар” хэмээх хүүхдүүдэд зориулсан сүлд модны наадам болох гэж байна. Уг тоглолт-наадамд хүүхэд бүхний хайртай жүжигчин дуучнаас эхлээд өвлийн өвгөн, цасан охин, шидтэн, хар санаат шулам, авьяаслаг эльфүүд,  алиалагчид гээд бүгд хүрэлцэн ирнэ.

“Бэлэгтэй зул сар”-д ирсэн хүүхэд бүр дуучин Баярцэнгэл, А.Хишигдалай, жүжигчин О.Дөлгөөн, Ганзориг, Баярмагнай, Гэрэлцэцэг гээд  хүндэтгэн хайрладаг хүмүүсийнхээ бэлдсэн сюрприз, үзүүлбэрийг үзэхийн зэрэгцээ хоёр супер азтаны нэг нь та ч болох боломжтой шүү.

Ингээд гайхамшгийг бодитоор мэдрэхийн зэрэгцээ хүүхэд бүр гэртээ харихдаа өвөр дүүрэн бэлэгтэй буцахыг хүсвэл дараах хаягаар холбогдохоос гадна 1900-1950-аар тоглолтын тасалбараа үнэ төлбөргүй захиалж болно. “Бэлэгтэй зул сар” тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, билет захиалгын талаар лавлахыг хүсвэл 98288002, 99621555 утсанд хандана уу.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.