Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо үргэлжилж байна. Өчигдөр 85 кг-ын жинд "Монголын Мистер" Ж.Нурлан дэлхийн аваргын алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа Мумбайн тэнгэрт мандуулсан юм.
Тэгвэл медалийн буухиа үргэлжилж эрэгтэй фитнесс ангилалд Б.Хүсэлтүвшин мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрээр энэ оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн шилдэг тамирчин бөгөөд багш нь шинэ дэлхийн аварга Ж.Нурлан юм. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас найман тамирчин оролцож байна. Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр өндөрлөнө.