Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»iTunes – Монголын хөгжмийн урлагийг дэлхийд гаргана
Уртын дуу

iTunes – Монголын хөгжмийн урлагийг дэлхийд гаргана

Урлаг Урлаг11/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4hlgk7jf773daj2j15hjc0rsrd_l7408278942014-12-11-15-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Интернэт хэрэглэгч бүрт өөрийн дуртай цомог, дуугаа албан ёсны эрхийн дагуу хялбар худалдаж авах боломжийг олгох нь Apple компанийг захирал Steve Jobs-ийн мөрөөдөл байв. Түүний энэ мөрөөдөл 2003 онд бодит биелэлээ олж iTunes цахим дэлгүүрийг нээсэн бөгөөд маш богино хугацаанд хэрэглэгч, уран бүтээлчдийн талархлыг хүлээж дуу хөгжмийг борлуулах, худалдан авах гол суваг болсон байна. Улмаар 2012 оны байдлаар дэлхийн хөгжмийн цахим борлуулалтын 64%, нийт хөгжмийн орлогын 29%-ийг дангаар бүрдүүлж байв.

iTunes нь 10 жилийн дотор буюу 2013 оны 2-р сарын байдлаар 25 тэрбум дуу борлуулсан амжилтыг тогтоосон нь анх нээгдсэнээсээ хойш минут тутамд 15,000 дуу борлуулсан гэсэн үг юм. Өдгөө iTunes нь дэлхийн хөгжмийн хамгийн том цахим дэлгүүр бөгөөд нийт 120 гаруй орны 575 сая хэрэглэгч 43 сая дууны сангаас өөрийн дуртай дуугаа сонгон худалдан авч байна.

Дэлхийд гарах боломж

"Хуур Мюзик Групп” ХХК нь Монгол Улсаас анх удаагаа iTunes албан ёсны түншээр сонгогдож ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд монголын бүх уран бүтээлчдэд өөрийн цомог, дуу хөгжмийг iTunes дээр байршуулж дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, монгол туургатнууд болон хөгжимд дуртай хүн бүхэнд хүргэх боломж нээгдэж байна. Монгол уран бүтээлчид өөрийн бүтээлийг iTunes дээр байршуулснаар дэлхийн томоохон ододтой хөл нийлүүлэн алхах, олон улсын жишгийн дагуу үнэлүүлэх, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломжтой болж байна.

Нөгөө талаас iTunes хэрэглэгчдийн хувьд үе үеийн шилдэг, шинэ дуу хөгжмийг дэлхийн хаанаас ч албан ёсны эрхийн дагуу худалдан авах, улмаар өөрийн дуртай уран бүтээлчдэд дараа дараагийн бүтээлээ туурвих урам, томоохон дэмжлэг өгөх боломжтой юм.

Одоогийн байдлаар МУСГЗ Ц.Чулуунбат, МУГЖ Т.Ариунаа, МУСТА С.Наран, МУСТА Д.Намсрайноров, реппер Цэцэ болон Хурд, Нисванис, Номин Талст, Киви хамтлаг зэрэг уран бүтээлчдийн 70 гаруй цомог, 700 орчим дуу iTunes дээр байршуулж, сонсогч танд хүрэхэд бэлэн болоод байна. Үүнд Номин Талст хамтлаг 15 насныхаа ойгоор фэнүүддээ зориулсан 2014 цомог, Хурд хамтлагийн 20 жилийн түүхийг өгүүлэх 12 цомгоос бүрдсэн “Black Box” цоморлиг зэрэг олон шилдэг бүтээлүүд, цомгууд багтаж ээ. Дашрамд дурдахад Хурд хамтлагийн “Black Box” болон зарим цомгууд худалдаанд байхгүй бөгөөд зөвхөн iTunes дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.

Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчид маань iTunes-ийг дэлхийд гарах боломж хэмээн талархан хүлээн авч, шинэ болон шилдэг бүтээлүүдээ сонсогч танд хүргэхээр бидэнтэй хамтран ажиллаж эхлээд байна. Тун удахгүй сонсогч таны чихийг мялааж, сэтгэлийг сэргээх олон сайхан дууг хүргэх болно.

iTunes-ийн талаар уран бүтээлчид:

“Apple-ийн iTunes-тэй хамтран ажиллаж эхэлсэн нь Монголын хөгжимийн салбарыг дахин нэгэн шинэ түвшинд гаргаж байна”

СТА “Поп Дива” С.Наран

“Иймэрхүү шударга зарчим руу шилжих цаг нь болсоон… Монгол хүмүүсийн маань сэтгэлгээ нь илүү хөгжиж, оюуны өмчийг хүндлэж илүү ойлгоосой гэж хүсэж байна. Бидний дуунуудыг албан ёсоор “Hurd Studio”-гоос гарсан өндөр чанартайгаар нь iTunes-ээс авах боломжтой болсонд Хурд хамтлагийнхан баяртай байна.”

Хурд хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр

“iTunes -ээс Нисванис хамтлагийн 18 жилийн түүхийг сонсоорой!”

Нисванис хамтлагийн гоцлол дуучин Энхамгалан (Амгаа) 

“Манай сонсогчид оюуны өмчийг үнэлдэг болно гэдэгт би найдаж байгаа, тиймээс ч дараагийн гаргах цомгийнхоо нээлтийг iTunes-ээр хийх болно.”

рэппэр Цэцэнбилэг (Tsetse)

Бүх уран бүтээлчиддээ дэлхийн дэвжээнд гарах урилгыг хүргүүлж байна, тавтай морилно уу.

Мэдээллийн эх сурвалж: www.xyyp.mn/itunes/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.