Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Дуэт vs Дуэль 2014” нэвтрүүлгийн оролцогчид “Сошиал медиан” сүлд дууг бүтээжээ
Оддын амьдрал

“Дуэт vs Дуэль 2014” нэвтрүүлгийн оролцогчид “Сошиал медиан” сүлд дууг бүтээжээ

Урлаг Урлаг12/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10523720_734627286611504_3515121778964009509_n7630874962014-12-12-15-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  25-р суваг телевизээс зохион байгуулж буй “Дуэт vs Дуэль 2014” цэнгээнт шоу нэвтрүүлэг нь эхэлсэн цагаасаа хойш, үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгч олныг байлдан дагуулсаар хэсэг хугацааг өнгөрөөгөөд байна. Тус нэвтрүүлэг нь энэ цаг үеийн олны танил авьяаслаг, оюунлаг, шилдэг залуусыг нөхөрсгөөр өрсөлдүүлэн оролцуулдгаараа онцлогтой билээ.

Ардчилсан хэмээх тодотголтой “Дуэт vs Дуэль 2014” цэнгээнт, шоу нэвтрүүлэгт: “King & Queen”, “Like”, “Эзэмдэгч”, “Пуужин”, “Holly Dolly” зэрэг багууд өөр хоорондоо өрсөлдөн оролцож байгаа билээ.

“Дуэт vs Дуэль 2014” шоу нэвтрүүлэг нь дуэтийн ялагчаа тодруулахад дараах хүчин зүйлс нөлөөлөх аж:

1.Дууны сонголт, найруулга,зохиомж
2.Зохион байгуулалтдүрэм
3.Эмоци өнгө төрх
4.Сайт ,сэтгүүлийн дагуулалтонцлогдох
5.Үзэгчдийн байлдан дагуулалт Facebook Page хаяг

Эдгээр шаардлагын хүрээнд багуудын өрсөлдөөн ч ширүүсэж уран сэтгэмж, эмоци, өнгө төрхөөрөө авьяаслаг залуус ялгарч “Сошиал медиан” сүлд дууг хүртэл бүтээгээд авчээ.

Энэхүү дуу нь үзэгч олонд ихээхэн таалагдаж үнэхээр л “Сошиал медиан” сүлд дуу болоод байгаа бөгөөд маш их хандалтыг аваад байгаа юм. “Сошиал медиан” сүлд дуу хэмээх бүтээлийг нэвтрүүлгийн хамгийн хүчтэй, түрүүлэх магадлалтай хэмээн яригдаж буй “Холи Доли” багийн залуус бүтээжээ.

Түрүүлэх магадлалтай, хүчтэй оролцогчдын нэг “Холи Доли” баг гэж хэн бэ?

“Холи Доли” багийн үзэсгэлэнт бүсгүй болох Ганбат овогтой Бямбасүрэн нь “Хувьсал” продакшны жүжигчин бөгөөд тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч юм.

Тэрээр 2013 онд Францын нэрт яруу найрагч Виктор Хюгогийн нэрт уран бүтээл “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэлдээр Сити дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байсан юм. 2014 онд “Зүрхээр наадагч” бүрэн хэмжээний уран сайхны киноны туслах дүрийг мөн МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамтран “Хайр” жүжгийн дууг дуулжээ.

Харин “Холи Доли” багийн дүрсгүй Баяраа буюу дуучин П.Баярцэнгэл нь үзэгч, фэнүүддээ Ёодол хэмээн алдаршсан авьяаслаг залуу уран бүтээлч билээ. Та Холи Доли багт саналаа өгөхийг хүсвэл Дуэт vs Дуэль пэйж хуудас луу орж лайк даран сэтгэгдлээ бичээрэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

27/04/2026
Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.