Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»УИХ-ын дарга З.Энхболд цахим номын нээлтэд оролцлоо
Уртын дуу

УИХ-ын дарга З.Энхболд цахим номын нээлтэд оролцлоо

Урлаг Урлаг30/12/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
254441f48d0e54afba4b07929a5389e8big7311921092014-12-30-09-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын Их Хурлын дарга З.Энхболд тусгаар тогтнолын товчоон хэмээн онцолсон “Талд ассан түймэр” цахим номын нээлтэд хэлсэн үгийнхээ эхэнд монголчууддаа тусгаар тогтнолын баярын мэнд дэвшүүллээ.

Мөн тэрээр 1900-1915 онд бидний эцэг өвгөд маань тусгаар тогтнолын төлөө тэмцэж, халуун амь бүлээн цусаа зориулж явсан түүхийг “Талд ассан түймэр” цувралын тэргүүн дэвтэрт харуулсан. УИХ-ын гишүүний нөр их ажлын хажуугаар түүхийн томоохон цуврал бүтээлийг туурвиж байгаа Ё.Отгонбаяр гишүүнд баяр хүргэе. Зохиогч энэ цувралыг нийтлэл хэлбэрээр бичжээ. Мөн цаг үетэйгээ нийцүүлэн, ном уншаад суух цаг зав багатай уншигчдад зориулан бүтээлүүдээ сонсдог CD хэлбэрээр гаргаж байна. Энэ нь монгол хүн бүр түүхийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна хэмээн онцолсон юм.

УИХ-ын гишүүн, бүтээлийн эзэн Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ, 103 жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, утга учрыг залуу үеийнхэнд таниулах бүтээл бага байна гэж би үзсэн учраас 1900-1915, 1915-1924 оны түүхэн цаг үеийг өгүүлэх “Талд ассан түймэр” нэртэй цуврал бүтээлийг туурвиж байгаа. Түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд” /цахим түүх/ бүтээлээс санаа авч, энэ номоо сонсдог хувилбартай болголоо. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхагласан түүхтэй. Ямар шалтгаанаар энэ өдрийг сонгон тусгаар тогтнолоо тунхагласныг сонирхон судалснаар түүхэн учир шалтгаантай, тухайн үеийн төрийн тэргүүнүүдийн мэргэн ухаан байсан гэдгийг мэдсэн. Ийм онцгой өдөр номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Номын цагаан буян арвижих болтугай гэв.

Монгол Улсын тусгаар тогтнолоо тунхагласан 103 дахь жилийн ойн өдрөөр Богд хааны ордон музейд болсон “Талд ассан түймэр” цахим номын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Г.Уянга болон эрдэмтэн судлаачид тэргүүтэй хүндэт зочид оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.