МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос 14 дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан сарнай” оны шилдгүүдийг шалгуурлах наадам өнөөдөр болох юм байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулдаг тэргүүн наадам өнөөдөр 17.00 цагт Улаанбаатар зочид буудалд болох ажээ.
Нийгэм, улс төр, хүмүүнлэг, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан техник, бизнес, “дэлхийн Монгол хүн” гэсэн долоон номинацид шилдгүүдээ тодруулах юм байна. энэ жилийн наадам өмнөх жилүүдээс нэлээд онцлог болж байгаа гэдгийг НАМЗХ-ны тэргүүн Н.Номтойбаяр онцлон хэлж байсан юм.Учир нь Шийдлийн Засгийн газарт МАН-ынхан уригдан ажиллаж байгаа учраас улс төрийн нам эвслийн эв нэгдлийг хангах үүднээс АН-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зэрэг АН-ын нөлөө бүхий удирдлагуудыг урьсан билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn